FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ДЭМИЙ ХООСОН ЯРИА, БАРДАМНАЛ
Жийр Жонсон
Есүс
—Зам, үнэн, амь бол Би байгаа юм.
Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй (гэв).
- Иохан 14:6
Өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бид зөндөө л сонсож, хардаг. Юуг вэ? Энэ
бол утгагүй хоосон яриа, бардамнал. Зарим тамирчин болон дасгалжуулагчид олон
нийтийн хэрэгслээр өөрсдийгөө дөвийлгөсөн, бардам үгс хэлж, ямар ч утгагүй хов жив
ярьдаг. Харамсалтай нь лиг бүрд, тоглолт болгонд, баг бүрд хов живийг дэвэргэдэг сагсуу,
мэдрэмжгүй нэгэн байж л байдаг. Хов жив хөөцөлдөж, бардамнам сайрхаж явдаг хүмүүс
ярьсаар л байх боловч ам ажил хоёр нь дандаа зөрдөг.
Йерусалимд сүнслэг төрхөөрөө сайрхахдаа гаргуун бүлэг этгээдүүд байсан бөгөөд
тэднийг Фарисайчууд гэдэг байв. Каифас тэр бүлгийн удирдагч байлаа. Егөөтэй нь тэд Есүс
болон Түүний дагалдагчдыг хоосон сайрхагчид гэж боддог байв. Гэтэл Есүс зөвхөн үнэнийг
л ярьдаг байсан учраас тэд буруу бодож байлаа.
Зөвхөн өөрөөр нь л дамжиж Тэнгэрлэг Эцэгт хүрнэ гэж Есүс хэлэв. Гэсэн хэдий ч
өөрийгөө зөвтгөдөг олон хүний хувьд Есүсийн энэ үг дэмий хоосон, худал зүйл мэт
сонсогдож байсан нь мэдээж. Зарим нь бүр түүнийг ийн хэлснээрээ Бурханыг гутаан
доромжиллоо гэж ярьцгаав. Ер нь тэгээд, хэн ч хэзээ ч Есүс шиг ийм үгсийг хэлж байгаагүй
шүү дээ. Тиймээс фарисайчууд Есүсийг хэлсэн үгээ бүрэн гүйцэлдүүлж чадахгүй гэж бодож
байсан нь ойлгомжтой. Гэвч тэд Есүсийг зүгээр нэг бардамнан сайрхаж явдаг нэгэн биш,
ярьснаа хийдэг Нэгэн болохыг харж байлаа. Есүс зам, үнэн, амь мөн тул Түүний хэлсэн үг
үнэн. Ариун Хүүгийн үхлээр л дамжуулж бид Тэнгэрлэг Эцэгт хүрч чадах билээ.
Тиймээс бид Есүсийг зам, үнэн, амь гэдгийг хүлээн зөвшөөрч, загалмай дээрх Түүний
хийсэн үйлсийн үнэнд суурилан амьдарч, өдөр бүр Түүнийг тусган харуулах учиртай.
Бидний сүнслэг амьдрал, оюун санаатайгаанийцэн амьдрах нь түүний хийсэн үйлдлийг
амьдралдаа тусган амьдрах арга билээ.
1.Та сүнслэг байдал болон тамирчдаараа сайрхаж ярьдаг уу?
2.Таны ам, ажил хоёр нийлдэг үү?
3.Та яаж Христ Есүстэй адил болох вэ?
4.Нэмэлтээр унших: Иохан 11:24-27, Ефес 4:17-32, 1Тимот 4:6-9
Нигүүлсэнгүй Бурхан минь, Та бидний төлөө амьдарч, үхэж мөн амилсан Есүсийн дотор
бидэнд хэрэгтэй бүхнийг өгсөн. Таны үг ба үйлс хэрэгтэй энэ ертөнцөд таны үг хийгээд
үйлс болон амьдрахад минь туслаач. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Romans 8: Life in Christ by the Spirit

5 Cornerstones of Godly Leadership

Worship as a Lifestyle

When the Heart Cries Out for God: A Look Into Psalms

Focus to Flourish: 7 Days to Align Your Life and Art With God’s Best
Love God Greatly - Secure in Christ: One Faith, One Family, One Savior

Refresh My Soul: Discovering God’s Promises for a Purposeful Life

Philippians - Life in Jesus

Rules of Resilience: How to Thrive in a World of Change and Uncertainty
