YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 254 OF 365

МӨРӨӨДӨЛ

Рожер Лайп

Эдүгээ, дотор маань ажилладаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү,
хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд...
- Ефес 3:20


Жил бүрийн тоглолтын улирал эхлэхийн өмнө би багийнхаа тоглолтын хуваарийг
хараад ялах, ялагдах тоглолтуудыг тооцоолж эхэлдэг. Нэг тоглолтод бид илүүрхэн
хожно, өөр тоглолтод ялж чадахгүй ч байж болно, өөр нэг тоглолтод эн тэнцүүхэн тоглож
ч магадгүй. Хэдийгээр тоглолтын улирал бүр таамаглашгүй, чадал сорьсон тоглолтуудаар
дүүрэн байдаг ч дасгалжуулагч бүр аварга болохыг, шилдэг тоглогчийн шагнал хүртэхийг
мөрөөддөг. Харин бидний бүх мөрөөдлийг нийлүүлснээс илүү зүйлийг хийж чаддаг Бурхан
сэтгэлийг минь догдлуулдаг.
Элч Паул Ефес хотын итгэгчдэд хүсэл мөрөөдлөөс нь давсан зүйлийг хийж чаддаг
Бурханы хүч чадлыг захидлаараа сануулжээ. Итгэгчдийн дунд ажилладаг Бурханы хүч
биднийг мөрөөдлөөс минь ч агуу нэгэн болгодог. Бурханы жинхэнэ мөн чанар нь ямар ч
хүний төсөөллөөс илүү агуу том билээ.
Хүн бүрд хандсан Бурханы төлөвлөгөө тэдний хувийн мөрөөдөл, төсөөллөөс давсан
агуу байдаг. Бурхан үүнийг Есүс Христээр дамжуулан бидэнд баталдаг. Төгс Бурхан бидэн
шиг төгс бус хүмүүст оршихуйд нь орох замыг зааж өгнө гэж хэн төсөөлсөн билээ? Харин
Есүс загалмай дээр бидний нүглийн шийтгэлийг үүрч, Төгс хүчит Бурхантай өдөр бүр
харилцах боломжийг нээж өгсөн юм. Тэр итгэмжтэйгээр нигүүлслийг өгсөн учраас Бурхан
хүлээлтээс минь давсан агуу зүйлсийг өгдөгт бид итгэлтэй байж болно.
Бидний гуйснаас ч илүү, хэмжээлшгүй ихийг Тэр хийж чаддаг. Энэ бол бидний амьдрал
дахь Бурханы агуу хүч чадлын илрэл юм. Өнөөдөр дасгалжуулагч бидэнд ямар ч бэрхшээл
тулгарсан бай, Бурханаас ирэх итгэл зоригоор бид Түүний төлөвлөгөөний бодит биелэл,
Түүний амьдралыг мэдэхүй бахүршгүй мөрөөдлөөс миньч даван гарах Түүний хүч рүү
алхан ордог.


1.Хувийн амьдрал, гэр бүл, багийнхаа талаар та юу мөрөөддөг вэ? Та тэдгээрийгээ
хойш тавиад, Бурханы төлөвлөгөө нь өөрийнхөөс чинь ч агуу гэдэгт итгэж чадах уу?
2.Христийн төлөө бусдад үзүүлэх таны хүч нөлөө хүний хүч чадлаар хязгаарлагддаг
уу? Эсвэл та Бурханы хүчинд итгэж зоригтойгоор алхдаг уу?
3.Нэмэлтээр унших: 1 Хаад 3:7-17, Иохан 14:12-14, Ефес 3:14-20


Эзэн минь, Таны надад хандсан мөрөөдлүүд төсөөлөл, мөрөөдлөөс минь даван гардаг
учраас талархаж байна. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More