YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 259 OF 365

АМИЛАЛ

Пи.Ай.Медури

Тиймээс бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид нар бүх
хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно.
- 1Коринт 15:19


Бэрхшээлтэй нөхцөл байдал эсвэл бэлтгэлийн муу хөтөлбөрийгсэргээх найдварыг
багт авч ирэхийн тулд шинэ дасгалжуулагч авдаг. Дасгалжуулагч багт тулгамдаж буй
асуудлыг үүсгээд байгаа шалтгааныг засахын тулд шинэлэг арга замаар ажиллаж, багийг
дахин сэргээдэг. Хэсэг хугацааны дараа багт итгэл найдвар төрж, дараагийн улиралд
илүү сайн тоглох, гэрэл гэгээтэй өдрүүд ирэх юм байна хэмээн найдаж эхэлдэг. Гэвч баг
маань хэдий сайн болсон ч хэрэв бид хараагаа тэмцээний амжилт дээр тавих юм бол урам
хугарах нь гарцаагүй. Учир нь ертөнц дээрх бүх зүйлс ялгуусан ялалтаар биш “ялагдлаар”
тодорхойлогддог. Тийм учраас, Христэд итгэдэг бид өдгөөгөөс өнө мөнхийг даван гарах
гэрэл гэгээтэй өдрүүдэд найдвараа тавьдаг.
Хэрэв бид итгэл найдвараа энэ амьдралын зүйлсэд тавих аваас урам зориг мохох нь
гарцаагүй. Бидний хичээл зүтгэл бидэнд болон багт маань ялгуусан ялалтыг авч ирж болох
ч эцэстээ энэ бүхэн хоосон. Элч Паул үүнийг л уншигчдадаа ойлгуулахыг хүссэн. Хэрэв бид
Христэд итгэдэг л бол Түүний амилал болон мөнхийн амьдралд итгэх ёстой.Хэрэв үүнд
итгэдэггүй бол бидэнд итгэж найдах шалтгаан үгүй. Хэрэв мөнхийн амьдрал байхгүй бол
хайртай хүмүүс маань нас барах тэр агшинд тэд биднээс үүрд салж одно. Хэрэв мөнхийн
амьдрал байхгүй байсан бол бид хөгшрөх тусам хүн төрөлхтний төгсгөл болох үхэлд алхам
алхмаар ойртох байсан (1Коринт 15:26). Хэрэв мөнхийн амьдрал байхгүй байсан бол зовлон
шаналал нь утга учиргүй бөгөөд өнөд үлдэх зорилго байхгүй болно (Ром 8:18). Хэрэв мөнх
амьдрал байхгүй бол, энэ хоосон ертөнц л бидэнд үлдэх байлаа.
Гэсэн ч Есүс бидэнд амласан. Түүнд итгэдэг хүмүүс хэдийгээр махбодын хувьд үхэх
боловч амьдарна(Иохан 11:25). Христэд итгэгчдийн хувьд үхэл нь төгсгөл биш бөгөөд
зовлон шаналал нь харгис хэрцгий, утгагүй хоосон зүйл биш. Амьдарч буй ертөнцөөс минь
илүү гайхалтай, сайн сайхан ертөнц ирэх учраас бид талархдаг (Илчлэл 21:1-8). Итгэгчдийн
эцсийн хувь тавилан бол ялагдал, бүтэлгүйтэл биш гэдгийг Есүсийн амилал тунхагладаг.
Христийг үхлээс амилуулахдаа Бурхан шинэ зүйлийг хийж, ертөнцөд найдварыг
тунхагласан. “Би амьд байдаг, та нар ч амьд байх болно” (Иохан 14:19).


1.Христийн амилал танд итгэл найдвар төрүүлж байна уу?
2.Бид өнө мөнхийн төлөө тамирчдаа дасгалжуулдаг уу?
3.Бид Христийн доторх найдвараа бусадтай хуваалцдаг уу?
4.Нэмэлтээр унших: Иохан 14:1-20


Аав аа, Христ доторх амьд найдварын төлөө Тандаа талархъя. Танд итгэсэн
найдвараа би дахин баталж байна. Амен.

Scripture

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More