FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ӨӨРТӨӨ ЭРГЭЛЗЭХҮЙ
Андреа Фишр
Та нарт гичний үр төдийхөн итгэл байхад л, энэ ялам модонд “Үндсээрээ сугарч,
тэнгист урга” гэсэн ч тэр дагах л болно.
- Лук 17:6
Дасгалжуулагч хүн зарим уралдаан тэмцээний үеэр өөрсдийн чадварт эргэлзэх нь бий.
Эргэлзээ ар араасаа урган гарч, эсвэл ганц ялагдлаар биднийг нам цохих шиг л болдог.
Бид тамирчдынхаа чадварыг мэддэг боловч чухам яагаад энэ тэмцээний үр дүнд эргэлзэж
байгаагаа тайлбарлаж чаддаггүй. Тэр дундаа тамирчидтайгаа дотно сайн харилцаатай байх
үед бүр ч хүнд тусдаг. Бид багаа дасгалжуулах, удирдах чадвартаа эргэлзэж эхэлдэг. Бид
эргэлзэж, өөртөө итгэхээ болих тэр мөчид дахин өөртөө итгэхэд туйлын бэрх. Гэвч яг л энэ
мөчид Бурхан биднийг өөрсдийн хүчинд найдалгүй зөвхөн Өөрт нь итгэж найдахыг хүсдэг.
Гичийн үр өчүүхэн жижиг боловч ургасан хойноо хүлэмжин дэххамгийн том ургамал
болдог. Итгэл ч мөн үүнтэй адил өсдөг. Итгэл Бурханы үгээр услуулж, Ариун Сүнсний
гэрэлд урган төлждөг. Бид өөрсдийн хүч чадал, чадварт найдахын оронд амьдралынхаа бүх
л талбарт Есүс Христэд бүрэн найдах хэрэгтэй. Ингэвээс бид өөрсдийн өчүүхэн хүчийг биш
харин Түүний агуу хүчийг олно. Түүний хүчээр бид төсөөлшгүй зүйлсийг хийж, боломжгүй
зүйлийг бүтээдэг. Бурханд зүрх сэтгэлээ, бодол санаагаа өгч, итгээрэй.
1.Та дасгалжуулагчийн хувьд болон үлгэр дуурайлал болдог нэгний хувьд өөрийнхөө
чадварт эргэлзэж байв уу? Ийм үедээ та хэнд итгэл найдвараа тавьдаг вэ?
2.Та амьдралын ерөнхий зорилгоо мартаж, өдөр тутмын жижиг асуудлуудад ороогддог
уу?
3.Бурханд итгэх итгэл болон төлөвшлөө хэрхэн илүү бодит арга замаар өсгөх вэ?
4.Нэмэлтээр унших: Иона 1:4, Матай 17:14-21, Марк 11:20-26
Эзэн минь, би бүх зүйлийг мэдэж, бүгдийг хянах хэрэгтэй гэж боддог. Эдгээр ачааг
буулгаж, амьдралд минь зориулсан Таны төлөвлөгөөнд итгэх мэргэн ухааныг өгөөч. Та
бол миний хүч чадал, таамаглашгүй үед ч хамгаалалт минь болдог. Хад минь болдог
Тандаа талархъя. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

The Bible in a Month

You Say You Believe, but Do You Obey?

Two-Year Chronological Bible Reading Plan (First Year-January)

Gospel-Based Conversations to Have With Your Preteen

The Holy Spirit: God Among Us

When You Feel Like Roommates: 4 Day Plan to Help You Love (And Like) Your Spouse for Life

Everyday Prayers for Christmas

Never Alone

Simon Peter's Journey: 'Grace in Failure' (Part 1)
