YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 253 OF 365

ШИНЭЧЛЭЛ

Жош Картер

Иймээс тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг
уучилж, тайтгаруулах нь дээр юм.
- 2Коринт 2:7


Үгс яг л шүдний оо шиг амархан гардаг боловч гарч ирсний дараа буцааж оруулах
боломжгүй байдаг. Оклахомагийн их сургуулийн бейсболын дасгалжуулагч Ларри
Кочел үүнийг өөрийн биеэр мэдэрсэн нэгэн. Тэрээр болгоомжгүй үг хэлснийхээ төлөө
ажлаа өгөхөөс өөр аргагүйд хүрсэн юм. “Би ямар нэгэн хувь хүн эсвэл их сургуулийг гутааж,
ичсэндээ гүнээ харамсаж байна” гэж Кочел хэлжээ. Дасгалжуулагч Кочелийн хэлсэн үгийг
сонссон нэг хүн уг үйл явдлыг уучилж, ажлаа үргэлжлүүлэн хийгээсэй гэж хүссэн юм. Тэр
хүн “Бид бүгдээрээ л бодоогүй зүйлээ ярьдаг” гэжээ. “Тэр алдаа гаргасан.”
Паулын элчийн эрхийг үгүйсгэсэн нэгэн Коринт чуулганд байв. Улмаар Паул тэр
хүнд хандан өөрийн элчийн эрхийг өмгөөлөн захидал бичжээ. Чуулганыхан өөрийг нь
дэмжихгүй байгаад гутарсан Паул зүрх сэтгэл дэх уй гашуугаа захидалдаа илэрхийлжээ.
Улмаар коринтчууд буруугаа ухаарч, гэмшиж, хуурамч сургаал дэлгэрүүлж буй хүнийг
зэмлэв (2 Ко 2:6). Тэр хүн ч гэмшсэн нь тодорхой байсан тул Паул Коринт чуулганд “Иймээс
тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг уучилж, тайтгаруулах
нь дээр юм. Тиймд түүний төлөө хайраа бататгахыг та нараас би хичээнгүйлэн гуйя” (7-8)
хэмээн бичжээ.
Зарим итгэгчдийн гэмт зан үйлийг ний нуугүй хэлэх үе бидэнд тохиодог. Гэвч ингэхдээ
бид тэр хүнийг устгах биш, харин ч Бурхантай харилцах харилцааг нь сэргээхийн тулд санаж
сэдэх учиртай. Ингэснээр нүгэлд унасан ах дүүдээ гэм нүглээ улайж, харамсан гашуудаж
гэмшихэд нь тусалж улмаар Бурхантай эвлэрэхэд нь туслах хэрэгтэй. Дасгалжуулагч
бид багт маань байгаа аливаа гэм нүгэлтэй нүүр тулахдаа устгагч биш харин сэргээгчид
байцгаая.


1.Таныг хэл амаар доромжилсон дасгалжуулагчтай та яаж харьцах вэ?
2.Багийн тань хэн нэгэн алдаа гаргахад та хэр ууч ханддаг вэ? Өгөөмрөөр уучлахад
танд юу туслах вэ?
3.Та устгагч биш сэргээгч байхыг бусдад яаж заах вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 51:1–12, Галат 6:1-2, Ефес 4:32


Эзэн минь, өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ нүгэлт зан авиртай нүүр тулахад
бэлэн байхад минь туслаач. Таны эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг сэргээхэд тусалж, Та
намайг уучилсны адил бусдыг уучлахад надад туслаач. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More