Амьдрал: Ингээд л болоо юу?Загвар

Life: Is This It?

7-с 7 дахь өдөр

Баян Залуу Захирагч

Ийм нэгэн залууг та төсөөлөөд үздээ, сургууль дээрээ олны танил алдартай, үе тэнгийнхэн дундаа хүндлэгдсэн, сурлагаараа өндөр амжилт гаргадаг, боломж гарах бүрд бусдад туслахыг хичээдэг төдийгүй бүр Бурханд итгэдэг гээд төсөөлдөө. Хэдийгээр энэ бүх ололт амжилтууд сайн боловч зүрх сэтгэлдээ нэг л зүйл дутуу байгааг мэдэрдэг. Хайр, баяр хөөр эсвэл амар тайвны тал дээрх тэдний амьдралын дотоод сав нь хоосон байгаа мэт байдаг. Элсэн эрэг дээр хүчилтөрөгч сорогч акул загас шиг, юу ч түүнийг бүрэн дүүрэн хангахгүйтэй адил юм. 

Энэ бол баян залуу захирагчийн хүндхэн сүнслэг байдал юм. 

Бидний сая уншсан түүхэнд нэгэн баян, хүчирхэг, залуу эр Есүс рүү дөхөн ирээд, "Мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ?" гэсэн гүн гүнзгий асуултыг асуудаг. Энгийнээр хэлбэл мөнх амь гэдэг нь энэ амьдралаас эхэлж, үүрд үргэлжлэх Бурхантай харилцах харилцаа юм. Энэ бол тийм ч амар хялбар амьдрал биш боловч бидний төлөөх Бурханы зорилгыг даган алхаснаар, баяр баясгалан, амар тайвнаар дүүргэгдсэн тийм гайхалтай баялаг, бялхам дүүрэн, утга учиртай амьдрал билээ. 

Есүс түүний асуултад Бурханы тушаалуудаас эш татан хариулахад, өнөөх залуу "Энэ бүхнийг би бага залуугаасаа л сахисан." (эш. 20), гэсэн ч сүнслэг амьдралдаа ямар нэг зүйл дутагдаж байгааг мэдэрсээр байсан. 

Бурханы авралаар, “Есүс түүнийг ширтэн харж, хайрлан” (эш. 21) гэсэн байдаг. 

Есүс мөнөөх залуугийн сул дорой сүнсний амьдрал болон олон буруу ташаа ойлголтыг нь хүлээн зөвшөөрөн уяхан сэтгэлээр хайрлаагүй юм. Харин үүний оронд Есүс түүнийг хуучин амьдралаа орхихыг уриалж авралын хайраар хайрласан юм.

Чамд нэг л зүйл дутагдаж байна, гэж Есүс хэлдэг. 

Өөрт байгаа бүхнээ зар. 

Есүс хүмүүстэй харилцахдаа үргэлж гадаад байдлаас илүү дотоод зүрхийг нь хардаг байсан. Арван тушаалын эхнийх нь бусад хүмүүстэй харилцах харилцааны тухай биш, харин Бурхантай харилцах харилцааны тухай байдаг; харин энэ залуугийн хувьд эд баялгаа өөрийн Бурхан болгосон байсан.

Есүс биднээс үүнтэй ижил шаардлага тавихгүй байж болох ч, Тэрээр энэхүү захирагчийн эд баялаг нь зүрх сэтгэлийг нь хэдийнээ эзэмдэж, амьдралыг захирч, удирдан чиглүүлдэг түр зуурын хуурамч сэнтий бий болсныг мэдэж байсан юм. 

Харамсалтай нь баян залуу захирагч гар дүүрэн, хоосон сэтгэлтэй явахыг сонгосон. Тэр уйтгар гунигтай байсан ч Христ рүү эргэж очиход бэлэн биш байсан. 

Энэ түүх бид бүгдэд баян залуу захирагчид тохиолдсонтой адил шийдвэр бидний амьдралд ч гарна гэдгийг сануулж байна. 

Үнэн амь болох Есүсийг бид чин сэтгэлээсээ амьдралдаа дагах уу, үгүй ​​юу? 

Таныг энэхүү богино хэмжээний уншлагын төлөвлөгөөг дуусгахад бид танд дараах сорилтыг үлдээх болно. Баян залуу захирагчтай адилгүйгээр, амьдралынхаа нэгд Есүсийг тавиарай. Бурхан бидэнд ямар нэгэн зүйлийг орхи гэж хэлэхдээ оронд нь илүү сайн зүйл өгөхгүйгээр, ялангуяа Түүний оршихуй, гүн гүнзгий хайр ба бидний амьдралыг хамгаалагч хүч чадлыг нь мэдрээгүй байхад орхин явахыг шаардахгүй. 

Үнэн амь гэж байдаг бөгөөд тэр амь таныг хүлээж байна. Гэхдээ энэ амь нь бидний худалдаж авдаг зүйлд, бидний тэмцдэг аливаа нийгмийн байр сууринд, амжилтаа тэмдэглэхэд, эсвэл бусад хүмүүст сэтгэгдэл төрүүлэхийн тулд бидний дагаж мөрддөг шашны дүрэм журам дотор олдохгүй. 

Харин мөнх амь нь Есүст найдсанаар, мөн Бурханыг болон бусдыг хайрласнаар илэрхийлэгддэг билээ. Мөн түүнчлэн бид бүх хайр ба амьдралын эх сурвалж болох Бурхантай холбоотой байж Өөрийг нь хамгийн ихээр хайрласнаар бусдыг ч бас илүү хайрладаг болдог. 

Энэ бол үнэн амь юм. Есүсийн Өөрийнх нь хэлснээр, "Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн" (Иохан 17:3).

Таны амьдралд Есүсийг дагахад саад болж буй ямар нэг зүйл байна уу? Баян залуу захирагчтай адил бус, харин Түүний дуудлагын дагуу амьдрахад саад болж болох ямар ч зүйлсийг хойш тавиад Есүст бүрэн итгэхийг хүсч байна уу? 

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Life: Is This It?

Хүн бүр амьдралдаа гүн гүнзгий хүсэлд тэмүүлэх сорилыг туулдаг, бид хичнээн их зүйлээр өөрсдийн амьдралыг дүүргэх гэж хүсэвч түүндээ сэтгэл ханадаггүй, харин ч илүү ихийг хүссэн хэвээр л үлддэг. Хэдийгээр эдгээр нь сайн ч, бид үүнээс илүү зүйл байх ёстой гэсэн мэдрэмжийг орхиж чаддаггүй. Энэхүү уншлагын төлөвлөгөөгөөр “Амьдралд үүнээс илүү зүйл байна уу?” хэмээх асуултын талаар мэдэх бөгөөд мөн Бурхан бидэнд хэрхэн бялхам амийг өгөхийг хүсдгийг мэдэх болно.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг танд Амьдралын хамгийн том асуултуудыг эрэн хайдаг 13 цуврал интерактив уулзалт болох Альфа болон Альфа Өсвөр Залуусын Цуврал хүргэж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим сувгуудаар зочилж танилцаарай: https://www.facebook.com/mongolia.alpha.org

Холбоотой төлөвлөгөө унших