Амьдрал: Ингээд л болоо юу?Загвар

Life: Is This It?

7-с 6 дахь өдөр

Есүс бол Зам

Та бид GPS хөгжсөн эрин цаг үед амьдарч байна. 

Шинэ хотод очоод төөрөх явдал өнгөрсөн зууны л асуудал болжээ.

Дэлхийн хаана ч байсан, танд ухаалаг утас л байхад өөрийн байгаа байршлыг тодорхойлж, очих газраа хүрэх чиглэлийг мэдэх боломжтой болоод байна. 

Харамсалтай нь, амьдралд GPS гэсэн зүйл ерөөсөө ч байдаггүй. 

Хаашаа явах, ямар алхам хийх, ямар сонголт хийх нь хамгийн сайн үр дүнд хүргэхийг хэлдэг намуухан Британи аялгатай шидэт дуу хоолой байдаггүй. Бид дахин дахин тооцооловч, олон удаа буруу эргэлт хийдэг. Ихэнхдээ энэ нь хэний ч үл мэдэх газар руу биднийг аваачдаг. 

Олон хүмүүсийн хувьд амьдрал ийм л санагддаг.

Гэхдээ хэрэв бидний амьдралын чиглэл тодорхой бус байх үед бидний итгэж болох, бидний амьдралыг бүтээсэн Нэгний дуу хоолой, бидний хаашаа явах хэрэгтэй вэ гэдгийг мэддэг Нэгний эрх мэдэлтэй дуу хоолой бидэн рүү хандвал ямар вэ? 

Есүс өөрийгөө тэрхүү дуу хоолой мөн гэдгийг баталдаг.

Тэрээр “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.” гэж хэлсэн (6 эш).

Хэрвээ та тодорхой нэг газарт очих гэж байгаа бол, ямар ч хамаагүй замаар яваад хүрнэ гэж найдаж болохгүй. Танд маш тодорхой зааварчилгаа хэрэгтэй. Талархмаар зүйл нь, энэ хэсэгт Тэрээр бидэнд хайртай, бас биднийг Түүнтэй үргэлж хамт байгаасай гэж хүсдэг болохоо маш тодорхой илэрхийлсэн. 

Тэр бол Бурханд хүрэх зам бөгөөд Бурханаас ирэх амийг өгөгч нь билээ. 

Есүс үүнийг Өөрөө тунхагласан бөгөөд, энэ нь хүмүүсийг Бурханы оршихуйгаас холдуулахын тулд бус, харин Түүгээр дамжуулан Бурханы мөнхийн гэрт хүмүүсийг урихын тулд юм. Орчлон ертөнцийн Бурхан таныг Есүсээр дамжуулан Түүнийг мэдээсэй гэж урьсан бөгөөд энэ харилцаан дотор байснаараа л бид Бурхан хүний амьдралыг ямар байгаасай гэж хүсдэг, тийм амьдралаар амьдарч чадна. 

Есүс бидэнд амьдралын чиглүүлэг, зорилготой амьдрал, Бурхантай холбогдсон амь, бусдыг хайрлан дэмжих амийг амладаг. 

Энэ бол сүйрсэн дэлхий дэх сайхан амьдрал юм. 

GPS чиглүүлэгчийн оронд, бидэнд амьдралын эргэлзээ тээнэгэлзээ болон тодорхойгүй байдлын дундуур бидний тэнгэрлэг Эцэгийн гэрт шууд хүргэх Бурхан байдаг. Тиймээс зүрхээ бүү зовоо. Айдаст автахын оронд, Түүний оршихуй ба амлалтад итгэ. Тэрээр танд орон байрыг бэлдэж байгаа, мөн таны мөнхийн гэр рүү хүрэх замд таныг тэтгэх болно. 

Цор ганц асуулт байгаа нь, та Түүнийг дагах уу? 

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Life: Is This It?

Хүн бүр амьдралдаа гүн гүнзгий хүсэлд тэмүүлэх сорилыг туулдаг, бид хичнээн их зүйлээр өөрсдийн амьдралыг дүүргэх гэж хүсэвч түүндээ сэтгэл ханадаггүй, харин ч илүү ихийг хүссэн хэвээр л үлддэг. Хэдийгээр эдгээр нь сайн ч, бид үүнээс илүү зүйл байх ёстой гэсэн мэдрэмжийг орхиж чаддаггүй. Энэхүү уншлагын төлөвлөгөөгөөр “Амьдралд үүнээс илүү зүйл байна уу?” хэмээх асуултын талаар мэдэх бөгөөд мөн Бурхан бидэнд хэрхэн бялхам амийг өгөхийг хүсдгийг мэдэх болно.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг танд Амьдралын хамгийн том асуултуудыг эрэн хайдаг 13 цуврал интерактив уулзалт болох Альфа болон Альфа Өсвөр Залуусын Цуврал хүргэж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим сувгуудаар зочилж танилцаарай: https://www.facebook.com/mongolia.alpha.org

Холбоотой төлөвлөгөө унших