Амьдрал: Ингээд л болоо юу?Загвар

Бохир хөл ба Бурханлаг чанар
Таны мөрөөдлийн ажил юу вэ?
YouTube-ийн алдартан? Мэргэжлийн тамирчин? Эмч? Тэнгисийн биологич эсвэл нисгэгч? Тоглогч? NHL хоккейн талбайд мөс тэгшлэгч жолооддог залуу байвал ямар вэ?
Есүсийн үед ажил мэргэжлийн зөвлөхүүд одоогийнхтой адил онц сурдаг сурагчдад хэзээ ч санал болгохооргүй тийм ажлууд байсан; нийгмийн статусын хувьд хамгийн доод түвшний хүмүүст зориулагдсан ажил байв.
Энэ ажил бол мөрөөдөөд байхаар биш. Харин ч хар дарсан зүүднээс ч дор ажил.
Есүсийн үед хүмүүс задгай шаахай өмсдөг байсан бөгөөд, аянд ядарсан аянчдын гуталны уланд малын өтөг бууц наалдсан, гудамжнууд нь шороо тоос ихтэй бохир байдаг байв. Энэ бохир заваанаас болж гэрт ирсэн зочдын хөлийг хэн нэгэн нь цэвэрлэх шаардлагатай болдог байжээ. Энэ нь тийм ч таатай ажил биш бөгөөд зөвхөн хамгийн дорд зарц л энэ ажлыг хийх ёстой байв.
Энэ зүйл уг түүхийг үнэхээр цочирдуулам болгодог юм. Есүс, Бурханы Хүү, бүх зүйлийн Эзэн энэ ажилд Өөрөө сайн дураар үйлчилсэн!
Яагаад?
Эхний эшлэл дээр "Дэлхий дээр байгаа Өөрийнхөө хүмүүсийг хайрласныхаа дараа Тэр тэдэнд хайрынхаа бүрэн дүүрэн байдлыг харуулсан." (1-р эшлэл)
Хайр бол "мэдрэмжээс" ч илүү чухал зүйл гэдгийг үүнээс харж болно.
Хайр бол үйлдэл юм.
Хайр бол сонголт юм.
Хайр бол үгнээс илүү, хэрэгцээ бүхий хүмүүсийг эрж хайж, тэдэнд үйлчлэх гэсэн хүсэл тэмүүлэл юм.
Бид хайрын тухай гайхалтай романтик кинон дээр гардаг байдлаар л бодож төсөөлдөг. Олон тооны зүрхний эможинууд бүхий гоё текст мессэж, эсвэл олон нийтийн сүлжээгээр тарсан тансаг үдшийн санал гэх мэт зүйлсийг та мэднэ.
Гэхдээ жинхэнэ хайр бол дур булаам байдаггүй. Үнэн хэрэгтээ хайр жинхэнэ эсэхээс үл хамааран амьдралын нарийн ширийн зүйл, өдөр тутмын үйл хэрэг, нэгэн хэвийн байдал, өөр хүний хэрэгцээг өөрийнхөөсөө чухал гэж үздэг жижиг, тууштай үйлдлүүдээр тодорхойлогддог.
Үүнийг бид Есүсийн зан чанараас харж болно.
Есүсийн хайр Түүнийг хамгийн дорд боолын үйлдлийг дуртайяа хийхэд хүргэсэн. Тэр шавь нарынхаа хөлийн шавхай шороог угаасан. Илүү гайхалтай зүйл нь, Тэр удахгүй Өөрөөс нь урвах гэж байгаа Иудасын хөлийг ч угаасан.
Есүс энэхүү үйлдлийг бидэнд үлгэр жишээ болгохын тулд үйлдсэн юм. "Учир нь Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм."(15 -р эш).
Христийг дагах нь дэлхийн нүдэнд харагдах статусын тухай биш юм. Христ итгэлийн амьдрал бол Есүс бидний төлөө хийсэн зүйлд талархан, бусад хүмүүсийг хайрлахын төлөө өөрийгөө бүрэн зориулах явдал юм.
Үнэн амь болох амьдрал нь бид хайрлагдсан шигээ бусдыг хайрлах хайраас олддог.
Тиймээс та ахлах сургуулийнхаа тухай, эсвэл илүү уужуу ертөнцийн тухай бодохдоо Есүс биднийг бүх зүйлийн талаар ямар нэг үйлдэл хийгээрэй гэж дуудаагүйг санаарай. Гэхдээ Тэр биднийг ямар нэг зүйлийн талаар ямар нэгэн зүйлийг хийхэд урьдаг. Эсвэл бүр илүүгээр, Есүс биднийг хэн нэгэнд үйлчлэх ямар нэгэн үйлдэл хийхийг уриалдаг, учир нь энэ бол хайр юм.
Тэгэхээр, таны "ямар нэгэн зүйл" юу вэ?
Мөн таны үйлчлэхээр дуудагдсан “хэн нэгэн” хэн бэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Хүн бүр амьдралдаа гүн гүнзгий хүсэлд тэмүүлэх сорилыг туулдаг, бид хичнээн их зүйлээр өөрсдийн амьдралыг дүүргэх гэж хүсэвч түүндээ сэтгэл ханадаггүй, харин ч илүү ихийг хүссэн хэвээр л үлддэг. Хэдийгээр эдгээр нь сайн ч, бид үүнээс илүү зүйл байх ёстой гэсэн мэдрэмжийг орхиж чаддаггүй. Энэхүү уншлагын төлөвлөгөөгөөр “Амьдралд үүнээс илүү зүйл байна уу?” хэмээх асуултын талаар мэдэх бөгөөд мөн Бурхан бидэнд хэрхэн бялхам амийг өгөхийг хүсдгийг мэдэх болно.
More