Амьдрал: Ингээд л болоо юу?Загвар

Дахин төрөх
Энгийн хүн яаж Христчин болдог вэ? Энэ нь спортын багт орох юмуу эсвэл сургуулийн аль нэг дугуйланд орохтой адил уу? Эсвэл та зүгээр л Христчин гэр бүлд төрсөн үү? Христитгэл нь ДНК шиг өвлөгдөж ирдэг үү?
Бидний уншсан түүхээс Никодем нэртэй Фарисайг таньж мэдэж авлаа. 1-р зууны үед Фарисайчууд Иудайн шашны удирдагчид байсан. Есүс Фарисайчуудтай байнга зөрчилддөг байсан ч, Тэр хүмүүсийг татахуйц багш байсан ба олон түмний Түүнд гайхамшигт хүч ажилдаг гэсэн яриа Никодемийн сонирхлыг татсан.
Никодем бол шашинлаг хүн, гэхдээ түүний сүнс бялхам амиар цангасан байжээ.
Тэр Есүс дээр шөнөөр ирээд Түүнд, 'Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ…' гэж хэлсэн байдаг(эш. 2).
Есүс түүнд хариуд нь,
“Чи дахин төрөх хэрэгтэй” (эш. 3).
Никодем зүйрлэлийг ташаа ойлгов. "Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ?” (эш.4)
Есүс буруу ойлголтыг хурдан залруулдаг. Тэрээр Ариун Сүнс бидний амьдралд ажилладаг маш бодит байдлыг дүрслэн харуулахдаа дахин төрөх дүрслэлийг ашигладаг.
Бид гэм нүглээсээ эргэж, Христэд итгэх үедээ дахин төрдөг (Христчин болсон гэдгийг өөрөөр ингэж хэлдэг) бөгөөд энэ нь Ариун Сүнс бидний амьдралд ажиллаж байгаагийн баталгаа юм.
Христчин болно гэдэг нь бидний амьдралд хийх жижигхэн өөрчлөлт, эсвэл тохиргоо биш юм. Есүсийн хэлснээр, Түүний жинхэнэ дагалдагч байх нь бид зан хандлагадаа өнгөцхөн хийгээд мухар сүсэг төдий өөрчлөлт хийхээс хамаагүй илүү мөнхийн зүйлийг агуулдаг. Түүнийг даган амьдрах гэдэг нь цоо шинэ амьдралын хэв маяг руу хөл тавихтай адил билээ.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Хүн бүр амьдралдаа гүн гүнзгий хүсэлд тэмүүлэх сорилыг туулдаг, бид хичнээн их зүйлээр өөрсдийн амьдралыг дүүргэх гэж хүсэвч түүндээ сэтгэл ханадаггүй, харин ч илүү ихийг хүссэн хэвээр л үлддэг. Хэдийгээр эдгээр нь сайн ч, бид үүнээс илүү зүйл байх ёстой гэсэн мэдрэмжийг орхиж чаддаггүй. Энэхүү уншлагын төлөвлөгөөгөөр “Амьдралд үүнээс илүү зүйл байна уу?” хэмээх асуултын талаар мэдэх бөгөөд мөн Бурхан бидэнд хэрхэн бялхам амийг өгөхийг хүсдгийг мэдэх болно.
More