Амьдрал: Ингээд л болоо юу?Загвар

Гэм буруу ба ичгүүрээс ангид амьдрал
Та хэлсэн эсвэл хийсэн зүйлээсээ үнэхээр ичиж байсан удаа бий юу?
Амласан амлалтаа биелүүлээгүй, бодлогогүй үг яриа, эцэг эхийгээ хуурах, эсвэл шалгалтандaa хуулах гэх мэтчилэн, буруу сонголт хийх бүрдээ бид ихэвчлэн өөрсдийгөө гэм буруутан гэдгээ мэдэрдэг шүү дээ.
Гэм буруу нь бидний аль хэдийн хийчихсэн ямар нэгэн зүйл юм. Бие өвдөлтийг мэдэрдэгтэй адил гэм буруу нь зүрх сэтгэлд--ямар нэгэн зүйл буруу байгааг анхааруулах дохио юм.
Ичгүүр нь гэм буруугаас өөр. Ичгүүр бидний хэн болохтой холбоотой. Ичгүүр нь би гэм буруутай гэсэн үнэнийг алдаа байжээ гэж худал мушгин гуйвуулдаг.
Бидний уншсан энэхүү түүх бол завхайрч байгаад баригдсан эмэгтэйн тухай юм. Тэр гэрлээгүй байж хүнтэй унтсан. Энэ түүхтэй холбоотой эрэгтэйд юу тохиолдсоныг бид мэдэхгүй ч, шашны удирдагчид Есүсийн өмнө эмэгтэйг ганцааранг нь чирж авч ирсэн талаар түүх өгүүлдэг. Тэд тэр эмэгтэйн гэм нүглийг шийтгэхийг шаарддаг.
Харин үүний оронд Есүс бидэнд энэрэл ба өрөвч сэтгэлийн гайхалтай жишээг харуулсан юм.
Есүс буруутгагчдад хандан “Хэрэв та нарын дотор нүгэлгүй хүн байвал, эхлээд тэр хүн түүн рүү чулуу шидэг" гэдэг. (эш. 7)
Буруутгагчид нэг нэгээрээ холдон явцгаадаг.
Эмэгтэй хийсэн зүйлдээ буруутай гэдгээ мэдэрсэн. Үүнээс ч илүүтэйгээр, тэр эмэгтэй магадгүй өөрийгөө хэн болсон талаарх худал хуурмагт итгэж ичгүүрийг мэдэрч байсан байх л даа. Гэсэн хэдий ч Есүс түүнд "Би ч бас чамайг буруутгахгүй" гэсэн (эш. 11). Есүс тэр эмэгтэйг буруутгахаас татгалзсан, учир нь Тэр Өөрөө загалмай дээр тэр эмэгтэйн төлөө буруутгалыг үүрнэ гэдгээ мэдэж байсан юм. Есүс тэр эмэгтэйн төлөө гэм нүглийн төлөөсийг төлж нас барснаар түүний ичгүүр нь арилгагдаж, гэм буруу нь уучлагдана.
Тэр эмэгтэй алдаа гаргасан ч Бурханд нандигнан, хайрлагдсан шинэ дүр төрхийг хүлээн авах эрх чөлөөтэй болсон тул тэр “явж, дахиж нүгэл үйлдэхгүй". (эш 11.)
Бидний хувьд ч мөн адил.
Бурхан таны амьдралд хүсч буй бялхам амьдралыг амсахад тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг бол өнгөрсөнд юу хийсэн, эсвэл ямар алдаа гаргаснаар өөрийн үнэ цэнээ тодорхойлдог явдал юм.
Илүү сайн сонголт байна.
Харин оронд нь, Бурханаар нандигнан, хайрлагдсан болохоо санаж, Есүсийн таны төлөө хийсэн зүйлс гэм бурууг тань зайлуулж, ичгүүрийг тань авч хаяхыг зөвшөөрөх хэрэгтэй.
Яг одоо таны амьдралд гэм буруутай мэт эсвэл ичгүүртэй зүйлс байна уу? Хэсэг хугацаа гаргаад тэдгээр зүйлсээ Бурхан дээр авч ирээд, Түүний уучлал болон эдгэрлийг гуйн залбираарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Хүн бүр амьдралдаа гүн гүнзгий хүсэлд тэмүүлэх сорилыг туулдаг, бид хичнээн их зүйлээр өөрсдийн амьдралыг дүүргэх гэж хүсэвч түүндээ сэтгэл ханадаггүй, харин ч илүү ихийг хүссэн хэвээр л үлддэг. Хэдийгээр эдгээр нь сайн ч, бид үүнээс илүү зүйл байх ёстой гэсэн мэдрэмжийг орхиж чаддаггүй. Энэхүү уншлагын төлөвлөгөөгөөр “Амьдралд үүнээс илүү зүйл байна уу?” хэмээх асуултын талаар мэдэх бөгөөд мөн Бурхан бидэнд хэрхэн бялхам амийг өгөхийг хүсдгийг мэдэх болно.
More