Амьдрал: Ингээд л болоо юу?Загвар

Life: Is This It?

7-с 4 дахь өдөр

Үнэн мөргөл, худаг ба эмэгтэй

Цайны газарт цайны цагаар суух газар олдохгүй байх нь тийм ч хүсээд байх зүйл биш. 

Олны өмнө баг нь хамгийн сүүлд орох нь бас эвгүй санаа зовмоор байдаг. 

Хасагдах шиг муухай юм гэж байдаггүй.

Гэвч энэ түүхэнд эмэгтэйд тохиолдсон явдал бол яалт ч үгүй гадуурхалт юм. Та уг сургаалт үлгэрт мөнөөх эмэгтэйг үд дундын үед худгаас ус авч байсныг онцгойлон дурдаж буйг анзаарсан уу? 

Яагаад өдрийн цаг гэж хэлж байгаа юм бол?

Ихэнхдээ тосгоны эмэгтэйчүүд өглөөний сэрүүнд худгаас ус авахаар ирдэг, харин энэ эмэгтэй ганцаараа өдрийн халуунд худаг дээр байсан. 

Сайн мэдээний зохиогч бидэнд энэ эмэгтэйн хэт тусгаарлагдмал байдлын дүр зургийг харуулж байна. 

Тэр ганцаараа шаналсан байсан боловч цангаж байсан. Тэр зөвхөн усаар цангаагүй, бас үнэнээр цангаж байсан. Энэхүү эмэгтэй үнэхээр үнэн амийг хүсч байсан. 

Есүс рүү ирээрэй.

Хэдийгээр еврей эрчүүд (Есүс шиг) Самари эмэгтэйчүүдтэй харьцдаггүй байсан боловч (9-р эшлэл), Есүс энэ ганцаардсан эмэгтэйтэй ярилцаж, Өөрийнхөө үнэн мөн чанарыг илчилсэн юм. 

Түүгээр зогсохгүй, Тэр түүнд ангасан сэтгэлийн цангааг хэрхэн тайлахыг хэлсэн. Тэрээр, Би бол дахин хэзээ ч цангахааргүй ус хэмээн хэлсэн.

Есүс ярилцаж байхдаа, Бурхан “Сүнс ба үнэнээр мөргөх” хүмүүсийг хайж байдаг гэж тунхагласан (24-р эшлэл). 

Худаг болон уснаас ч илүүтэйгээр эмэгтэйн мөргөл чухал байв. 

Бидний шашинлаг байх эсэхээс үл хамааран, хүн бүр шүтэн бишрэгч юм. Шүтэн бишрэх гэдэг нь хэн нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлд үнэ цэнээ өгч, тэр зүйлдээ цаг зав, хүч чадал, нөөц бололцоо болон өөрийгөө зориулах явдал юм.

Манай соёлд бид жүжигчин, поп од, загварын оддыг шүтдэг. Бид бусад хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдөх, хичээлийн дүн, найз охин, найз залуугаа шүтдэг. 

Бид өөртөө тусалж чадахгүй. Акул далайд зориулагдсантай адил хүн төрөлхтөн итгэл бишрэлтэй байхын төлөө бүтээгдсэн байдаг. 

Хэрэв бид мөнгийг шүтэх аваас, шуналтай болно. Хэрэв бид хүмүүсийг шүтэх аваас хүн төвтэй болдог. 

Хэрэв бид хичээлийн дүнг шүтвэл, бид сурлагын амжилтаараа өөрийгөө үнэлэхэд хүрнэ. Муу дүн нь зөвхөн бидний ажлыг дүгнэхгүй бас бидний үнэ цэнийг тодорхойлоход хүргэнэ. 

Хэрэв бид бусад хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдөхийг эрхэмлэвэл бид тэдний үзэл бодлоор боолчлогдож, тэдний үзэл санаа нь бидний сүнсэнд хүлээсийг бий болгоно. 

Бурханы авралаар, Есүс биднийг чөлөөлөхөөр ирсэн! 

Есүс биднийг сүнс ба үнэнээр мөргөхөд урьдаг. Сүнсээр мөргөнө гэдэг нь Бурханы Ариун Сүнсээр хөтлөгдөн удирдуулсан, бидний сэтгэл хөдлөлийг агуулсан байдаг. Үнэнээр мөргөнө гэдэг нь Бурханыг үнэхээр байгаагаар нь магтан хүндэлж, сэтгэлийг минь үл хангах бүх зүйлээс татгалзахыг хэлж байгаа юм. 

Магтаал хүндлэл бол бидний оролцдог арга хэмжээ биш юм. Энэ бол цаг хугацаа, эрч хүч, харилцаа холбоо, нөөц бололцоогоороо Бурханыг хүндлэн алдаршуулах амьдралын хэв маяг юм. 

Бид магтан хүндлэхээр бүтээгдсэн. Бид Бурханыг сүнс ба үнэнээр магтан хүндлэх үед бид Бурхантай улам илүү адилхан болохоос гадна амьдралын амт болох үнэн амийг олж авдаг. 

Таны амьдралд мөргөхөөр уруу татагддаг зарим нэг хуурамч "бурхадууд" юу байна вэ? 

Өөр хэн ч хамтдаа цагийг өнгөрөөхийг хүсээгүй энэ эмэгтэйтэй нөхөрлөсөн Есүсийн сайхан сэтгэлийг бодоцгооё. Бурхан нөхөрлөж болохуйц, ганцаардаж бас гунигласан хэн нэгнийг таны амьдралд байлгаж байгаа юм биш биз? 

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Life: Is This It?

Хүн бүр амьдралдаа гүн гүнзгий хүсэлд тэмүүлэх сорилыг туулдаг, бид хичнээн их зүйлээр өөрсдийн амьдралыг дүүргэх гэж хүсэвч түүндээ сэтгэл ханадаггүй, харин ч илүү ихийг хүссэн хэвээр л үлддэг. Хэдийгээр эдгээр нь сайн ч, бид үүнээс илүү зүйл байх ёстой гэсэн мэдрэмжийг орхиж чаддаггүй. Энэхүү уншлагын төлөвлөгөөгөөр “Амьдралд үүнээс илүү зүйл байна уу?” хэмээх асуултын талаар мэдэх бөгөөд мөн Бурхан бидэнд хэрхэн бялхам амийг өгөхийг хүсдгийг мэдэх болно.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг танд Амьдралын хамгийн том асуултуудыг эрэн хайдаг 13 цуврал интерактив уулзалт болох Альфа болон Альфа Өсвөр Залуусын Цуврал хүргэж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим сувгуудаар зочилж танилцаарай: https://www.facebook.com/mongolia.alpha.org

Холбоотой төлөвлөгөө унших