Загалмай дээрх Хүн: Амилсан баярын төлөвлөгөө - 7өдөрЗагвар

ЧУЛУУ ӨНХӨРСӨН
"Та нар яагаад амьдыг үхэгсдийн дунд хайна вэ? Тэр энд байхгүй, харин амилсан." ЛУК 24:5-6 (ESV)
Бид Есүсийг Мессиа хэмээн бодохдоо бидний ихэнх нь шууд л хувь хүнийхээ хувьд: Есүс бол миний Мессиа. Тэр миний нүглийг уучилдаг. Тэр миний дотор амьдардаг. гэж хүлээн авдаг. Мэдээж энэ бүхэн үнэн. Гэвч 1-р зууны еврейчүүдийн хувьд Есүсийн Мессиа болох талаарх хүлээлт үүнээс хамаагүй өргөн байсан. Хэрэв бид 1-р зууны еврей хүнтэй түүний Мессиагийн хүлээлтийн талаар нь ярилцах юм бол бид нэг ёсондоо илүү өргөн хүрээтэй итгэл найдварыг олж мэдэх байсан.
Иудейчүүд удаан хүлээсэн Мессиа нь өөрсдийг нь захирч байсан харь шашинтнуудыг ялж, сүмийг дахин барьж, дэлхий дээр Бурханы шударга засаглалыг тогтоохоор ирнэ гэж таамаглаж байсан. Тэднийхээр бол Мессиа ирж, Израилын үндэстнийг зөвтгөнө гэсэн үндсэрхэг үзэлтэй байсан. Есүс үйлдсэн гайхамшгууд, хэлсэн түүхүүд, биелүүлсэн зөгнөлүүд бүхий ирэлтээрээ дагалдагчдынхаа дунд асар их хүлээлтийг үүсгэсэн. Гэхдээ тэднийг Тэр үнэхээр Израилын ард түмнийг улс төрийн хувьд золих хүн нь мөн байна гэж бодолцож эхлэх үед нь тэдний Мессиагийн тухай бүх итгэл найдвар нь Калвари дахь Ромын Гиббет дээр цовдлогдохыг тэд үзэв. Есүс "Дуусгавар боллоо" (Иохан 19:30) гэж хашхирах үед тэдний олонх нь хүлээн зөвшөөрсөн байх.
Тэгвэл яаж Палестинд Мессиагийн талаарх итгэл найдвараа булшлуулсан эдгээр итгэгчдийн бүлэг Есүсийг Мессиа мөн гэдэгт итгэсэн хэвээр зогсохгүй, Түүний цовдлогдсон газрын ойролцоо гудамжинд зогсож, Түүнийг Мессиа гэдгийг ичгүүргүйгээр тунхаглаж байсан юм бол? Шинэ Гэрээний хуудаснуудаар цуурайтаж буй хариулт нь Есүсийн махбодын дахин амилалтаас олдоно. Цогцсыг занданшуулахаар халуун ногоо авчирсан эмэгтэйчүүдэд хэлсэн тэнгэрэлчийн мэдэгдэл нь итгэгчдийн баасан гаригт харсан зүйлсийг орвонгоор нь хувиргаж, тэдний амьдрал, ирээдүйн талаарх үзэл бодлыг нь бүрэн өөрчлөв. Мессиа тэдний дунд урьдын адил амьд сэрүүнээрээ үзэгдэхэд урьд өмнө нь харуусал, уйтгар гунигтай, ялагдалтай, зүрх нь шархалсан байсан шавь нар зоригтой, баяр хөөртэй гэрчүүд болон хувирсан. Тэд одоо харж, барьж, хүрч болохуйц бие махбодтой атлаа дахин амилахаасаа өмнөх бие махбод нь хийж чадахгүй зүйлсийг хийх чадвартай Христийн оршихуй бодит байдлын тухай гэрчлэлээ хуваалцав. Түүний авралын ажил дууссан ч; Түүний амьдрал ба түүний хаанчлал тийм биш байсан нь лавтай!
Шавь нар Түүний амилсан оршихуйг хүлээн зөвшөөрч байж л Христийн Мессиа гэдэг нь эцэстээ тэдэнд утга учиртай болсон юм. Үнэн хэрэгтээ, эртний иудейчүүд “булшнаас өнхөрсөн чулууг олж” (Лук 24:2) мөн “Есүс Өөрөө тэдний дунд зогсож байсныг” (36-р эшлэл) хараад олж мэдсэн зүйл бол тэдний зүрх сэтгэлд мөнхийн найдвар, баяр баясгалан, хүч чадал дүрэлзсэн явдал байв. Эдгээр нь одоо ч амилсан Мессиа Есүст найддаг бүх хүмүүст нээлттэй хэвээр байна. Дахин амилалт, зөвхөн амилалт нь л уйтгар гуниг, уй гашуу, ялагдлыг итгэл найдвар, баяр баясгалан, хүч чадал болгон өөрчилдөг. Энэ бол амилалт бөгөөд зөвхөн дахин амилалт нь бидний Мессиа дайснаа ялж, Өөрийн хүмүүсийг сэргээж, бүх дэлхийг захирна гэдгийг тунхагладаг. Есүсийн дахин амилалт өнөөдөр та амьдралынхаа нэг өдрийг хэрхэн өнгөрүүлэх тухайд бүх зүйлийг чинь өөрчлөх болно.
- Бурхан яаж намайг өөрөөр сэтгэхийг уриалж байна вэ?
- Бурхан хэрхэн миний зүрх сэтгэлийг, би юунд дуртай, хайртайг шинэчлэн тогтоож байна вэ?
- Өнөөдөр Бурхан намайг юунд уриалж байна вэ?
Бид энэ төлөвлөгөөг Alistair Begg-ийн Амьдралын үнэнүүд хэмээх эх сурвалжаас эш татан авсан. Илүү ихийг мэдэхийг хүсвэл.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ дэлхий эмтэрсэн гэдэгтэй бараг хүн бүр санал нийлэх байх. Гэвч ямар нэгэн шийдэл үүнд байгаа бол яах вэ? Энэ долоон өдрийн Амилсан баярын төлөвлөгөө загалмай дээрх гэмт хэрэгтний туулсан замналаас эхэлдэг бөгөөд Бурханы Хүү, гэм зэмгүй хүн Есүс цовдлогдон нас барсан нь эмтэрсэн дэлхийн шийдэл болох цорын ганц жинхэнэ зам гэдгийг үзэх болно.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Миний бизнес Бурханых

Бурханы дуу хоолойг сонсох нь

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

BibleProject | Topa

Хүлээлт

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос
