Лук 24:1-12

Лук 24:1-12 АБ2013

Харин долоо хоногийн эхний өдөр, эрт үүрээр тэд булшин дээр ирэхдээ, бэлдсэн анхилуун үнэртнээ авчрав. Булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад дотогш орсон боловч Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй. Ийнхүү тэднийг хэрхэхээ үл мэдэн байтал, үзэгтүн, гэрэлтсэн хувцастай хоёр хүн гэнэт тэдний хажууд зогсож байлаа. Мөнөөх эмэгтэйчүүд айн сандарч нүүрээ газар хүртэл бөхийлгөсөнд тэд —Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ? Тэр энд байхгүй, Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа. Хүний Хүү нүгэлт хүмүүсийн гарт тушаагдаж, цовдлогдоод гурав дахь өдөр нь амилах ёстой гэсэн шүү дээ? гэжээ. Тэд Түүний үгийг санан булшнаас буцаж ирээд арван нэгт нь болон үлдсэн бүгдэд энэ бүхнийг мэдэгджээ. Тэд бол Магдалын Мариа, Иоанна, Иаковын эх Мариа нар мөн тэдэнтэй хамт байсан бусад эмэгтэйчүүд байв. Тэд элч нарт энэ тухай хэлсэнд тэдний хэлсэн үгс нь тэдэнд хоосон хов жив мэт байсан тул тэд эмэгтэйчүүдэд итгэхгүй байлаа. Харин Петр босон булш уруу гүйв. Зогсоод дотогш харахад зөвхөн маалинган даавуу л үзэгджээ. Тэр болсон явдалд гайхсаар гэр уруугаа буцлаа.

Лук 24:1-12-д зориулсан видео