Загалмай дээрх Хүн: Амилсан баярын төлөвлөгөө - 7өдөрЗагвар

СҮҮДРЭЭС ГАРЧ ИРСЭН НЬ
“Иудейчүүдийн хот болох Ариматаас гаралтай Иосеф гэдэг хүн байсан. Тэрээр Зөвлөлийн гишүүн ч тэдний шийдвэр, үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй сайн, зөвт хүн байсан бөгөөд Бурханы хаант улсыг эрж хайж байсан. Тэр хүн Пилат руу очиж, Есүсийн биеийг гуйв.” ЛУК 23:50-52 (ESV)
Есүсийг оршуулах нь хоёр үндсэн шалтгааны улмаас урьдаас тодорхойгүй байв. Нэгдүгээрт, гэмт хэрэгтнүүдийг цовдлох нь тэдний доромжлолын төгсгөл биш; Тэднийг ихэвчлэн зохих ёсоор оршуулж хүндэтгэхийг хориглодог байв. Хоёрдугаарт, цогцсыг буулган өгөх нь гагцхүү хамаатан садан эсвэл найз нь шарилыг оршуулах зөвшөөрөл хүссэнээс шалтгаалдаг байсан ба Есүсийг оршуулахаар тэнд хэн үлдсэн гэж вэ? Шавь нар нь зугтаж, олон түмэн тарж, эмэгтэйчүүд ийм хүсэлт гаргахад бэлтгэлгүй байв.
Түүхийн энэ агшинд "Иудейчүүдээс айсандаа Есүсийн нууц шавь байсан" (Иохан 19:38) хүн гэнэт чимээгүйхэн гарч ирдэг.
Айдас нь Ариматын Иосефыг өнөөг хүртэл чимээгүй байхад хүргэж. Есүсийн амьдрал, сургаал нь түүнийг татаж, авралын итгэлд авчирсан боловч түүний итгэл далд хэвээр үлджээ. Тэрээр сүсэг бишрэлээ нууц байлгаж, өөрөөр хэлбэл загалмай түүнийг ил гаргах хүртэл явжээ. Тиймээс, Иосеф сүүдэрт удаан хугацаанд нуугдсаны эцэст "Пилат руу очиж, Есүсийн цогцсыг гуйв".
Сайн мэдээний номд Иосеф Есүсийн биеийг загалмайгаас “буулгаж”, “маалинган даавуугаар ороож, хэн ч тавьж байгаагүй, чулуун булшинд” (Лук 23:53) тавихдаа түүнд болгоомжтой хандсан тухай өгүүлдэг. “Урьд өмнө нь шөнөөр Есүс уруу ирж байсан” Никодем гэгч Иосефын оршуулах ажилд нь туслахаар мирр болон зуун настын холимог авчирч ирсэн тухай ч мөн адил уншиж болно (Иохан 19:39).
Иосефын зурвас бөгөөд өвөрмөц дүр төрхтэйгөөр гарч буй нь, хаана ч байсан Бурхан бидэнд хийх ажлыг ханган өгдгийн тодорхой сануулга болж байна. Бурхан Иосефыг яг энэ мөчийн төлөө л бэлтгэжээ. Иосеф айдас бүхий, нууцлагдмал нэгэн байсан ч Бурхан түүнийг сайнаар ашигласан шиг биднийг ч мөн ашиглана. Магадгүй Иосеф Хааныхаа төлөө зогсох олон боломжийг алдсан байх; тэр дуугарах ёстой байсан ч олон удаа чимээгүй байсан байх. Гэсэн хэдий ч энэ чухал ажлыг гүйцэтгүүлэхийн тулд энэ л өдөр ийм нэгнийг Бурхан томилсон байна. Тэгээд Иосеф Есүсийг зохих ёсоор оршуулж түүнийг хүндэтгэхийн тулд өөрийн байр суурь, нэр хүнд, аюулгүй байдлаа эрсдэлд оруулж, түүн рүү босож очжээ.
Та өөрийгөө Иосефтой адилтгаж магадгүй л юм: та нууц шавь мэт амьдарч, итгэдэг ч гэлээ ойр орчмынхоо эсвэл ажлын газрынхаа хэн нэгэнд итгэлийнхээ талаар мэдэгдүүлэхээс айн эмээж байсан байх. Хэрэв тийм бол өнөөдөр та айдсыг чинь уучилж, Иосеф шиг загалмайн гэрэлд Христийн хайр дотор Түүний төлөө зоригтой зогсох боломжийг олгохыг Их Эзэн Есүс Христээс гуйгаарай. Та өнгөрсөн хугацаанд Хааныхаа төлөө зогсох боломж олдсон мөчүүдийг алдсан байж болох ч Бурхан танд Хүүгээ хүндлэх үүрэг даалгавар өгөхөд үргэлж бэлэн байхын тулд та дараагийнхаа боломжийг алдах шаардлагагүй шүү.
- Бурхан яаж намайг өөрөөр сэтгэхийг уриалж байна вэ?
- Бурхан хэрхэн миний зүрх сэтгэлийг, миний дуртай зүйлийг шинэчлэн тогтоож байна вэ?
- Өнөөдөр Бурхан намайг юунд уриалж байна вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ дэлхий эмтэрсэн гэдэгтэй бараг хүн бүр санал нийлэх байх. Гэвч ямар нэгэн шийдэл үүнд байгаа бол яах вэ? Энэ долоон өдрийн Амилсан баярын төлөвлөгөө загалмай дээрх гэмт хэрэгтний туулсан замналаас эхэлдэг бөгөөд Бурханы Хүү, гэм зэмгүй хүн Есүс цовдлогдон нас барсан нь эмтэрсэн дэлхийн шийдэл болох цорын ганц жинхэнэ зам гэдгийг үзэх болно.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Миний бизнес Бурханых

Бурханы дуу хоолойг сонсох нь

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

BibleProject | Topa

Хүлээлт

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос
