Загалмай дээрх Хүн: Амилсан баярын төлөвлөгөө - 7өдөрЗагвар

The Man on the Middle Cross: A 7-Day Easter Reading Plan

7-с 2 дахь өдөр

ТҮНЭР ХАРАНХУЙ

“Энэ үед зургаадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв. Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуурлаа.” ЛУК 23:44-45 (АБ2013‬)

Есүсийг цовдлогдсоны дараа, үд дундын орчимд тэр газрыг харанхуй бүрхжээ. Энэ нь ямар их түгшүүртэй байсныг төсөөлөөд үз дээ! Гэнэт хүмүүс илүү эмзэг, ирмэг дээр мэт байдалтай болцгоов. Зарим хүмүүс Есүсийг баривчлагдах үеийн нүдэн гэрч болж, Түүний “...Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм...” (Лук 22:53б) гэсэн үгсийг санасан байх. Ихэнх хүмүүс хоорондоо Энэ харанхуй ямар учиртай юм бол оо? Яагаад ийм зүйл болчхов? гэлцсэн байх.

Нэг талаараа тэд энэ асуултын хариултыг мэдэж байх ёстой байсан. Есүс нас барсан үйл явдал олон зуун жилийн турш жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Иерусалим дахь Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэх үеэр болсон юм. Египет даяар илгээсэн Бурханы сүүлчийн гамшиг буюу үхлийн тэнгэр элч ирж, ууган хөвгүүдийг нь хөнөөхөөс өмнө бүх газар нутгийг харанхуй бүрхэж байсныг иудейчүүд санах учиртай. Харанхуй болсны дараа үхэл ирснийг тэд дурсах болно: тэр үед зөвхөн Дээгүүр өнгөрөх баярын хурганы цусаар хамгаалагдсан хүмүүс өглөө сэрээд ууган хүүгээ өөртэй нь хамт байгааг олж харжээ. Дээгүүр Өнгөрөх баярын төгс Хурга байсан ба одоо ч байгаа Христийн үхлийн өмнөх харанхуйг тэр хөвгүүд тухайн үедээ урьдчилан үзэж гэтэлсэн гэлтэй.

Энэ бол Гэм нүглийг үүрэгч буюу төгс, толбогүй Хурганы төрхөөр Есүс ариун Бурханы оршихуйд орсон явдал юм. Үүнээс гадна, Тэр Өөрөөсөө өөр ямар ч орлуулах тахилыг Өөртэйгөө хамт авч явсангүй. Түүхийн энэ мөчөөс өмнө, Иерусалимын ариун сүм дэх Бурханы оршихуйн ариун газарт орохын тулд тэргүүн тахилч өөрийн гэм нүглийн төлөө тахил өргөж, дараа нь төлөөлж буй хүмүүсийн нүглийн төлөө тахил өргөх ёстой байв. Гэвч энэ Тэргүүн тахилч юу ч үүрэлгүй ариун Бурханы тэнгэрлэг оршихуйд оров. Яагаад? Тэр бол төгс, гэм нүгэлгүй Нэгэнээр барахгүй Тэр Өөрөө тахил байсан учир Түүнд ямар ч тахил хэрэггүй байлаа. Есүс бол Хурга байсан. Түүнд өөр үүрэх шаардлагатай, үүрэх ёстой зүйл огт хэрэггүй байсан билээ. Петрийн тайлбарласныг харвал, “Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн” (1 Петр 2:24) гэжээ.

Тиймээс Бурханы шүүлтийн харанхуй эцсийн үг биш. Учир нь Есүс гэм нүгэл болж, Бурханы уур хилэнг бүрэн дүүрэн хүлээж авснаар биднийг “Өөрийн гайхамшигт гэрэл уруу” (1 Петр 2:9), Бурханы хаанчлал руу шилжүүлэн авчээ. Нүгэлтнийг хайрлах Бурханы хайр хэчнээн бодитой болохыг болон бидний нүгэл Бурханы өмнө хэр бодитой болохыг харуулах өөр юу ч энэ дэлхий дээр байхгүй.

Хүн төрөлхтний нүглийн төлөө
Агуу Бүтээгч Христ үхэх үед
Нар харанхуйд нуугдаж,
Алдар суугаа хааж магадгүй юм.[1]
  • Бурхан намайг өөрөөр сэтгэхийг хэрхэн уриалж байна вэ?
  • Бурхан миний зүрх сэтгэл, миний дуртай зүйлсийг хэрхэн өөрчилж байна вэ?
  • Өнөөдөр Бурхан намайг юунд уриалж байна вэ?

[1] Исаак Уоттс, “Харамсалтай, миний аврагч цус алдаж байв уу” (1707-р хуудас) (Isaac Watts, “Alas, and Did My Savior Bleed”).

Энэ төлөвлөгөөний тухай

The Man on the Middle Cross: A 7-Day Easter Reading Plan

Энэ дэлхий эмтэрсэн гэдэгтэй бараг хүн бүр санал нийлэх байх. Гэвч ямар нэгэн шийдэл үүнд байгаа бол яах вэ? Энэ долоон өдрийн Амилсан баярын төлөвлөгөө загалмай дээрх гэмт хэрэгтний туулсан замналаас эхэлдэг бөгөөд Бурханы Хүү, гэм зэмгүй хүн Есүс цовдлогдон нас барсан нь эмтэрсэн дэлхийн шийдэл болох цорын ганц жинхэнэ зам гэдгийг үзэх болно.

More

Чимээгүй цагийн материалыг The Good Book Company, thegoodbook.com-аас хэвлэж, Алистер Беггийн зохиосон "Truth For Life" өдөр бүрийн чимээгүй цагийн номоос авав. Truth For Life-ийн зөвшөөрөлтэйгээр ашигласан. Зохиогчийн эрх (C) 2022, The Good Book Company-д хадгалагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://tfl.org/365