Загалмай дээрх Хүн: Амилсан баярын төлөвлөгөө - 7өдөрЗагвар

The Man on the Middle Cross: A 7-Day Easter Reading Plan

7-с 5 дахь өдөр

ЗАГАЛМАЙ БИДНИЙ НҮДИЙГ НЭЭДЭГ

“Зуутын дарга болсон явдлыг хараад, Бурханыг магтан “Энэ үнэхээр гэмгүй хүн байжээ!” гэж хэлэв” ЛУК 23: 47

Загалмай биднийг хувьчлан өөрчлөөгүй л бол бид загалмайг ойлгохгүй.

Есүс "сүүлчийн амьсгалаа авсны" дараа (Лук 23:46) түүнийг загалмайд цовдлогдохыг харсан хүмүүсийн хариу үйлдлийг Лук бидэнд бичиж үлдээсэн. “Энэ үйл явдлыг үзэхээр цугларсан байсан бүх хүмүүс юу болсныг хараад, цээжээ дэлсэн гэртээ харьсан” (48-р эшлэл). Тийм ээ, гунигтай ч гэлээ энэхүү үйл явдал дууссаны дараа тэд амьдралаа үргэлжлүүлэх болно. Дараа нь 49-р эшлэлд “түүний бүх танилууд ... алсаас харж зогссон” гэж бидэнд мэдүүлдэг бөгөөд бид тэдний оюун санаанд юу эргэлдэж байсныг зөвхөн төсөөлж л чадна. Гэхдээ Лукийн онцлон тэмдэглэсэн хамгийн гайхалтай бөгөөд хамгийн хувьчилсан хариу үйлдэл нь Ромын зуутын даргын юу болсныг хараад “Бурханыг магтъя 'Энэ хүн үнэхээр гэмгүй байжээ!'" буюу NIV орчуулгын хувилбарт хэлснээр "Энэ үнэхээр зөвт хүн байжээ" гэж хэлсэн явдал байв

Энд хоёр нүүрт шашны удирдагчид, уувай цээргүй захирагчид болон өрөвдөх сэтгэлгүй явуулын хүмүүсийн харанхуй дунд гэрлийн гялбаа харагдаж байна. Үнэнийг олж харна гэж бидний хүсэн хүлээж байсан сүүлчийн хүн бол Есүстэй урьд өмнө ямар ч холбоо тогтоож байгаагүй, Хуучин Гэрээг судалж үзээгүй, Бурханы зүйлсийг сонирхож байгаагүй нэгэн байсан бөгөөд тэрээр харсан зүйлээ ойлгоод зогсохгүй үүндээ хувьчлан хариу үзүүлсэн байх нь. Тэрээр Есүсийн үгс — “биеллээ олох”, харанхуй ялагдахыг мөн Түүний үхлийн өвөрмөц байдлыг харахдаа, ”Энэ жирийн нэгэн хүн биш байна. Тэр эрэгтэй хүн бүрээс өөр хүн байжээ. Энэ хүн огт гэм зэмгүй, үнэхээр зөвт хүн байсан байна” гэдгийг ойлгожээ. Үнэхээр зуутын даргыг загалмай дээрх хүн бол "Бурханы Хүү" гэдгийг хүлээн зөвшөөрч гэмшсэн гэж Марк нэмж тэмдэглэжээ. (Марк 15:39).

Илүү нарийн зүйлсийг түүний нүдээр харахын тулд загалмай дээр яг юу болсныг онцгойлон авч үзэхийг Лук тодорхой тусган тэмдэглэжээ. Есүс үйлчлэлийнхээ эхэнд Исаиа номоос уншиж байхдаа “Эзэний Сүнс... ядууст сайн мэдээг тунхаглахын тулд... олзлогсод, сохор хүмүүсийг хараатай болгон... хүмүүст эрх чөлөөг тунхаглахын тулд намайг тосолсон юм.” (Лук 4:18) гэж хэлснийг уншигчдын зарим нь эргэн санаасай гэж тэр хүссэн байх. Үнэн хэрэгтээ Лукийн Сайн мэдээний агуу сэдэв, агуулга нь бүхэлдээ харанхуй гэрэлд ялагдсан тухай буюу хүмүүсийн зүрх сэтгэл, оюун санааны төөрөгдөл, хатуу ширүүн байдлыг Бурханы үнэний хүч чөлөөлөх, ялалт байгуулах тухай юм

Христ итгэлийг илэрхийлэх гэсэн аливаа оролдлого нь загалмайн гол мөн чанарыг үгүйсгэж, авралын итгэл рүү хэзээ ч хүргэж чаддаггүй. Мөн бид Сүнсээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хөдөлгөн хэрхэн дахин төрөлтөд хөтөлдөг болохыг тэр бүр ойлгодоггүй ч бидний захиас үүрд мөнхөд, үргэлжид адилхан байх ёстой: “Христ цовдлогдсон” (1 Коринт 1:23). Тэнд өлгөгдсөн Нэгэнийг хэн болохыг нь хүлээн зөвшөөрч, авралын ажлынх нь төлөө Бурханыг магтан алдаршуулах замаар хариу үйлдсэн хэн бүхэнд загалмай амийг авчирдаг. Хэрэв загалмай нь бидний хувьд хувьчилсан биш байгаа эсвэл хувьчлан хүлээн авах хүртэл бидний хувьд загалмай ямар ч ашиггүй. Тэгэхээр, та хэзээ хамгийн сүүлд загалмай дээрх Аврагч руугаа хараад Бурханыг магтсан бэ?

  • Бурхан намайг өөрөөр сэтгэн бодохыг хэрхэн уриалж байна вэ?
  • Бурхан зүрх сэтгэлийн минь хүсэл, би юуг хайрлаж буйг минь хэрхэн шинэчлэн тогтоож байна вэ?
  • Өнөөдрийн турш Бурхан намайг юуг хийгээрэй хэмээн уриалж байна вэ?

Энэ төлөвлөгөөний тухай

The Man on the Middle Cross: A 7-Day Easter Reading Plan

Энэ дэлхий эмтэрсэн гэдэгтэй бараг хүн бүр санал нийлэх байх. Гэвч ямар нэгэн шийдэл үүнд байгаа бол яах вэ? Энэ долоон өдрийн Амилсан баярын төлөвлөгөө загалмай дээрх гэмт хэрэгтний туулсан замналаас эхэлдэг бөгөөд Бурханы Хүү, гэм зэмгүй хүн Есүс цовдлогдон нас барсан нь эмтэрсэн дэлхийн шийдэл болох цорын ганц жинхэнэ зам гэдгийг үзэх болно.

More

Чимээгүй цагийн материалыг The Good Book Company, thegoodbook.com-аас хэвлэж, Алистер Беггийн зохиосон "Truth For Life" өдөр бүрийн чимээгүй цагийн номоос авав. Truth For Life-ийн зөвшөөрөлтэйгээр ашигласан. Зохиогчийн эрх (C) 2022, The Good Book Company-д хадгалагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://tfl.org/365