Загалмай дээрх Хүн: Амилсан баярын төлөвлөгөө - 7өдөрЗагвар

ТЭР СҮҮЛЧИЙН УДАА АМЬСГАЛСАН
“Есүс чанга дуугаар хашхиран, ‘Аав аа, Таны гарт би сүнсээ даатгая!’ гэж хэлээд Тэрээр сүүлчийн амьсгалаа авлаа. ” ЛУК 23:46
Эдгээр энгийн үгс нь нулимс дуслуулам гүн гүнзгий үнэнийг бидэнд сануулж байна.
Лук өөрийн өнцгөөс Есүсийн загалмайд цовдлогдсон тухай "дэс дараатай тэмдэглэл"-г нягтлан судалсныхаа үр дүнд сайн мэдээнийхээ эхэнд тайлбарлан бичсэн нь үүнийг уншигчдад “заалгасан зүйлсийнхээ талаар бат итгэлтэй байх”-ын тулд байв. (Лук 1:3-4). Тэрээр бичвэрээрээ эмх замбараагүй байдалд оруулж, зөрчилд хүргэхийг эрэлхийлдэггүй байсан. Харин ч бид үнэнийг ойлгохын тулд тэрээр бичдэг байжээ. Тиймээс Есүс амьсгал хураасныг "Тэр эцсийн амьсгалаа авлаа" гэсэн энгийн хэллэгээр бидэнд өгүүлдэг.
Лук биднийг Есүс сүүлчийн амьсгалаа хянаж байсан гэдэг дээр илүү төвлөрөхийг хүсжээ. Тэр Өөрийн сүнсийг Эцэгийнхээ хайрын мутарт даатгахаар сонгосон байна. Түүний хийх ажил гүйцэлдсэн гэдгийг тэр мэдэж байсан. Нүглийн төлөөс төлөгдөж, хөшиг урагдаж, Түүний хүмүүс Эцэгийнх нь оршихуйд үүрд мөнх орж чадах боллоо. Есүс загалмайд цовдлогдохоосоо өмнө хэлсэн бүх зүйлстэй Түүний сүүлчийн үгсийг уялдуулан үзвэл Түүний үхэл нь харгис хэрцгий нөхцөл байдалд дундах арчаагүй гэм хэрэгтний үхэл байсан гэдэг ойлголтыг няцаадаг. Тэрээр хэдэн сарын өмнө шавь нартаа Иерусалим руу явах гэж байгаагаа мөн “Хүний Хүү маш их зовж шаналж, ... алагдах ёстой” (Лук 9:22) гэж хэлж байсан. Есүс тэдэнд “Би амиа буцааж авахын тулд өгнө. Надаас хэн ч үүнийг булаан авахгүй, харин би өөрийнхөө хүслээр өргөнө. Надад амиа өгөх бас буцаан авах эрх мэдэл нь бий” (Иохан 10:17-18) хэмээн тайлбарласан гэж Иохан бидэнд хэлдэг.
Есүс загалмайд хүний эрхээр арчаагүй, биеэ хамгаалах чадваргүйдээ биш харин ч сайн дураараа очсон. Эцэгийнхээ зорилгын дагуу Тэрээр хонин сүргийнхээ төлөө амиа өгөх мөчийг яг л сонгосон (Иохан 10:11). Эндээс бид амьдралын Зохиогч эцсийн амьсгалаа өөрийн хүслээр авч, Өөрийн хэмжээлшгүй эрх мэдэл, шавхагдашгүй хайрыг сануулж байгааг харж болно. "Тэр сүүлчийн амьсгалаа авсан" гэдэг нь ингэснээр та дахин төрөх мөчид танд өгсөн цэвэр цэнгэг агаараар та амьсгалж чадна гэсэн үг. "Тэр сүүлчийн амьсгалаа авсан" гэдэг нь та хэзээ нэгэн цагт шинэчлэгдсэн бүтээл болж хэзээ ч ялзрахгүй, алга болохгүй агаараар уушги дүүрэн амьсгалан зогсохын тулд юм. Таны амьсгалж буй агаарыг захирах бүрэн эрх мэдэлтэй нэгэн нь эрх мэдэлтэйгээр сүүлчийн удаа амьсгалсан. Тэрээр таны магтаал, хүндэтгэлийг авах зохистой нь мөн.
- Бурхан намайг хэрхэн өөрөөр сэтгэхийг уриалж байна вэ?
- Бурхан зүрх сэтгэлийн минь хүсэл, юуг хайрлаж буйг минь хэрхэн шинэчлэн тогтоож байна вэ?
- Өнөөдрийн турш Бурхан намайг юуг хийгээрэй хэмээн уриалж байна вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ дэлхий эмтэрсэн гэдэгтэй бараг хүн бүр санал нийлэх байх. Гэвч ямар нэгэн шийдэл үүнд байгаа бол яах вэ? Энэ долоон өдрийн Амилсан баярын төлөвлөгөө загалмай дээрх гэмт хэрэгтний туулсан замналаас эхэлдэг бөгөөд Бурханы Хүү, гэм зэмгүй хүн Есүс цовдлогдон нас барсан нь эмтэрсэн дэлхийн шийдэл болох цорын ганц жинхэнэ зам гэдгийг үзэх болно.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Миний бизнес Бурханых

Бурханы дуу хоолойг сонсох нь

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

BibleProject | Topa

Хүлээлт

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос
