Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

Сатаарлууд
Энэ дэлхий хангалттайгаар бидэнд авч ирдэг сатаарлуудаас өөрсдийгөө хоосруулах дээр бид өнөөдөр анхаарлаа төвлөрүүлэх болно. Хэрэв бид байнга л сатаарсан байдалтай байх юм бол амьдралдаа Бурханыг болоод Түүний хүслийг бид бүрэн дагасан бас Сүнсээр бүрэн дүүрсэн байдалтай амьдарч чадахгүй.
Филиппой 4:8-д юуг тунгаах ёстой талаарх зааврыг Паул Филиппой хотынхонд өгдөг. Чуулган юуг тунгаах талаар энэ бичээст дурдаж буй бөгөөд мөн жагсаалтад ороогүй зүйлсийн талаар дурдсан байх талтай. Паулын жагсаалтад стресс, сэтгэлийн түгшүүр, айдас ба санаа зовнилыг ороогүй. Үүний оронд, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаа гэж тэр хэлжээ. Бид энэ алхмыг хийх үед Бурханы бодоосой гэж хүсдэг арга замд нэг алхам ойртож буй бөгөөд сатаарлуудаас өөрсдийгөө хамгаалдаг.
Иохан 17:17-с шавь нарынхаа төлөө Есүс залбирсныг нь бид хардаг. Түүний үнэнээр тэднийг ариусгаач хэмээн Тэр Бурханаас гуйдаг. Бурханы үнэн гэж Тэр цааш нь юуг хэлсэн бэ? Түүний Үг. Үнэн юу болохыг тунгаацгаа гэж Паул Филиппой хотынхонд хэлэхдээ юуны талаар өгүүлсэн болох ойлголтыг энэ нь бидэнд өгдөг.
Бид Бурханы Үгийн үнэнийг тунгаацгаахаар бүтээгдсэн хүмүүс. Энэ нь амьдралын маань хамгийн чухал зүйл байх үед, энэ дэлхийн зүйлсээр бид тийм ч амархан сатааруулагдахгүй байх болно. Сүнсээр дүүрсэн, бялхам дүүрэн амьдралаар амьдрах чухал алхам бол энэ мөн.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна!
More
Холбоотой төлөвлөгөө унших

Бурханы дуу хоолойг сонсох нь

Хүлээлт

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

ГЭРЛЭЛТ

Миний бизнес Бурханых

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

BibleProject | Topa

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч
