Бялхан цутгагдах 21 өдрүүдЗагвар

Хууралт
Сүнсээр дүүрсэн, бялхам дүүрэн амьдралаар амьдрахын тулд өөрсдийгөө хоосруулах ёстой дараагийн зүйл бол дайсны хууралт мөн.
Иохан 8:44-т диаволыг худалч нэгэн гэж нэрлэдэг. Гэхдээ зүгээр л нэг худалч нэгэн биш харин – худал хуурмагийн эцэг гэж нэрлэдэг. Энэ бол үнэхээр анхаарал татахуйц нэр бөгөөд зүгээр л байдаг худалчид өгөгддөг нэр биш. Бидний дайсан бол хуурахдаа гарамгай мэргэшсэн нэгэн. Үүнийг ухаарах нь дэлхийгээр дамжуулан түүний авч ирдэг бүхий л хууралтуудаас хамгаалах үйлдэл хийхэд биднийг урамшуулах ёстой.
Галат 6:7-д бүү мэхлэгд хэмээн Паул чуулганд хандан хэлдэг. Тэр байтугай аль дээр үед ч тэр, ялангуяа өнөө үед Бурханы Үгийг гуйвуулан, Түүний хүүхдүүдийг төөрөгдүүлэх мөн ёс суртахууныг бүдгэрүүлэхийн төлөө ажилласаар байгаа аж. Бид өөрсдийгөө энэ мэргэжлийн хуурагчийн хохирогч болгох боломжийг олгож болохгүй.
Үүнийхээ оронд, Бурханы Үгийн үнэнд бид өөрсдийгөө гүн үндэслүүлэх хэрэгтэй. Бид ингэх үед, дайсны хууралтад өртөх нь багасаж, гуйвахгүйгээр Бурханы хүсэл дотор алхахаа үргэлжлүүлэх боломжтой болдог.
Энэ төлөвлөгөөний тухай

Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна!
More
Холбоотой төлөвлөгөө унших

Бурханы дуу хоолойг сонсох нь

Хүлээлт

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

ГЭРЛЭЛТ

Миний бизнес Бурханых

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

BibleProject | Topa

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч
