Эцэг эхчүүдийн зайлсхийж болохуйц 12 том алдааЗагвар

Бид аз жаргалтай байхыг эрхэмлэдэг
Бид “Чи үүнийг хийвэл аз жаргалгүй байх болно” гэж хэлдэг. Бид “Чамайг ингэж ярих нь намайг баярлуулдаггүй" гэж хэлдэг. Бид ”Аашлахаа зогсоо, зүгээр л аз жаргалтай бай" гэж хэлдэг. Бид "Чи түүнийг тэр нэгэн гэдэгт итгэлтэй байна уу? Чи аз жаргалтай байна уу?”гэдэг. Бид "Аав, ээж хоёр нь цаашид хамт амьдрахгүй. Бид ингэж л аз жаргалтай байх болно” гэдэг. Бид хүүхдүүддээ аз жаргал бол эцсийн зорилго юмаа гэдэгт итгэхэд хүргэдэг маш олон зүйлийг хэлдэг. Гэхдээ үүнийг зөвхөн бид ярьдаг бишээ. Хүүхдүүд үүнийг соёл урлаг, сургууль, найз нөхөд, мөн "мөнхөд аз жаргалтайгаар" төгссөн түүх болгоноос сонсдог.
Хүүхдүүд маань аз жаргалыг амьдралын зорилго биш гэдгийг ухаарах цорын ганц арга зам бол бид үүнийг эхлээд ойлгох явдал юм. Дараа нь бид жилд 3000 цагийн үйлчлэлийн нөлөөгөөрөө хүүхдүүддээ үлгэрлэх хэрэгтэй болдог. Хэрэв амьдрал аз жаргалтай байх тухай биш юм бол энэ нь юу болох вэ? Есүс амьдралын утга учрыг хоёр энгийн тушаал болгон хуваасан. Өөрт байгаа бүх зүйлээрээ Бурханыг хайрлаж, хөршөө өөрийн адил хайрла. Өөрөөр хэлбэл, амьдралаа Бурханд болон бусдад зориул. Үүнийг “бусад руу анхаарсан амьдралаар амьдрах” гэж нэрлэе.
Сэтгэл зүйч, доктор Михали Цикзентмихали хэлэхдээ: "Амьдралд сэтгэл хангалуун байх нь ихэвчлэн өөрийгөө мартаж, цаг хугацаа алдахад хүргэж буй үйл явдлыг анзаарч эхлэх, санаа зовохоо болих юм.” Тэр овгийг уншаад л өөрийгөө мартчихсан уу? Нухацтай хэлэхэд доктор Ц-ийн хэлснийг ахин уншина уу. Энэ нь Есүсийн хоёр үе шаттай, хэрхэн амьдрах төлөвлөгөөг баталж байна. Бид өөрсдийгөө Бурханы болон бусдын төлөө зориулах юм бол аз жаргалын төлөө санаа зовох цаг байхгүй, гэхдээ энэ нь бид үүнийг алддаг гэсэн үг биш юм. Үнэндээ бид аз жаргалыг Есүсийн бидэнд тушаасан ёсоор амьдарсны үр дүнд олдог.
Гэхдээ Есүс дагалдагч нартаа зүгээр л ингэж амьдар гэж хэлээгүй, Тэр газар өвдөглөн, тэдний хөлийг нь угаасан. Үүний нэгэн адил бид аз жаргалтай газраас гарч, өвдөг сөгдөн хүүхдүүддээ үлгэр дуурайл үзүүлэх ёстой.
Дадлага: Хүүхдэдээ өөрт байгаа бэлэг, эх сурвалжийг олж мэдэхэд нь тусалж, өөр хүнд үйлчлэхэд нь хамтраарай.
Энэ төлөвлөгөөний тухай

Доктор Тим Элмор Эцэг эхчүүдийн зайлсхийж болохуйц 12 том алдааг бидэнтэй хуваалцахаар Life.Church-д бидэнтэй хамт нэгдэж байна. Бид бүгд л хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг хүсдэг ч заримдаа бидний өөрсдийн маань сайн сайхан хүсэл эрмэлзэл тэдний замыг гажуудуулдаг. Замаа зөв зүг рүү хандуулан хүүхдүүдээ амжилттай насанд хүрэгч, өөрсдийгөө бүрэн зориулсан Христийн дагалдагч болоход нь чиглүүлцгээе. Илүү контентууд үзэхийг хүсвэл finds.life.church-ийг үзнэ үү
More
Холбоотой төлөвлөгөө унших

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Бурханы дуу хоолойг сонсох нь

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Миний бизнес Бурханых

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

ГЭРЛЭЛТ

Хүлээлт

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

BibleProject | Topa
