Эцэг эхчүүдийн зайлсхийж болохуйц 12 том алдааЗагвар

12 Huge Mistakes Parents Can Avoid

12-с 2 дахь өдөр

Бид өөрсдийнхөө амьдралын хүүхдүүдийнх дээрээ тусгадаг

“Чи яагаад энэ үгийг одоо хүртэл зөв бичиж чадахгүй байгаа юм бэ? Чи чинь 3-р ангид сурч байгаа биз дээ! Бид чинь энэ үгийг 3 шөнө дараалан давтсан шүү дээ!" гэж бухимдсан эцэг эх хэлдэг. Тэд бага ангийнхаа үеийн үсэглэлийн тэмцээнд ялж байсан эсвэл ялагдаж байсан дурсамжаа санаж байгаа хэрэг. Үүнтэй бид бүгд нүүр тулж байсан байх. Заримдаа бөмбөг цохих, томъёо бодох, даашинзанд таарах, дүн авах, их сургуульд орох, эсвэл зөв мэргэжлийг сонгох гэх мэтээр бид амьдралынхаа зорилго, найдваруудыг хүүхдүүдийнхээ амжилтад шингээдэг. Ингэснээр тэд биднээс урган гарч, амьдралаа цогцлоох ёстой байтал бидний дуусаагүй мөрөөдлөөр замнуулах гэсэн нэг чиглэлт галт тэргэнд суулгаж орхидог. Бидний үр хүүхдүүд бидний урам зоригоос хүч авч нисэх ёстой болохоос, бидний сэтгэлийн шархнаас болж зогсох ёсгүй.

Өнөөдрийн бичлэгт Тим хүүхдийн амжилтаар дамжуулан өөрийгөө тодорхойлох гэж оролдох үед хүүхэд ч, эцэг эх ч урам хугаралтай тулгардаг тухай хуваалцаж байна. Гэхдээ бид өөрсдийн үнэлэмжийг буруу газраас хайх энэ асуудал шинэ зүйл биш. Хүн төрөлхтөн Адам, Ева хоёр Бурханы бүтээл болох жижигхэн, хайрсан биетэй, газар мөлхөгч могойд итгэж, Бурханаас илүү сайн мэддэг гэж бодсоноос хойш л үнэ цэнээ буруу газраас хайж ирсэн.

Хэрвээ бид амьдралаа хүүхдүүддээ тусгаж байгаагаа анзаарвал, харцаа тэднээс биш харин бидний үнэ цэнийг харуулсан Тэнгэрлэг Эцэг рүү чиглүүлэх хэрэгтэй. Тэр биднийг Өөр рүүгээ буцааж авахын тулд цор ганц Хүүгээ, Есүсийг золин өгсөн. Бидний үнэ цэн нэг хүүхдэд оршдог, гэхдээ тэр нь бидний хүүхэд биш — Бурханы цор ганц Хүү, Есүс Христ юм. Бурхан биднийг Өөрт нь хийсэн зүйлийн төлөө хайрладаггүй, харин бидний төлөө Өөрийн хайртай нэгнийг өгсөнөөр хайр харуулсан. Юуны өмнө бид энэ үнэн дээр хэсэг хугацаанд саатаж, өөрийн жинхэнэ үнэлэмжийг ойлгох ёстой. Дараа нь эцэг эхийн хувьд, Бурханы жишээг дагаж, бидний хайрладаг зүйлсийг золиослон, хүүхдүүдээ хүнийг баясгахын тулд амьдрах шоронгоос чөлөөлөх хэрэгтэй. Үнэндээ үсэглэлийн тэмцээн бол үнэлэмжийн шалгуур биш шүү дээ.

 

 

Бодрол: Би хүүхдүүддээ өөрийн амьдралыг хэрхэн тусгаж байна вэ? Бурханы надад харуулсан үнэ цэнийг хэрхэн анхаарлын төвд тавих вэ?

Энэ төлөвлөгөөний тухай

12 Huge Mistakes Parents Can Avoid

Доктор Тим Элмор Эцэг эхчүүдийн зайлсхийж болохуйц 12 том алдааг бидэнтэй хуваалцахаар Life.Church-д бидэнтэй хамт нэгдэж байна. Бид бүгд л хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг хүсдэг ч заримдаа бидний өөрсдийн маань сайн сайхан хүсэл эрмэлзэл тэдний замыг гажуудуулдаг. Замаа зөв зүг рүү хандуулан хүүхдүүдээ амжилттай насанд хүрэгч, өөрсдийгөө бүрэн зориулсан Христийн дагалдагч болоход нь чиглүүлцгээе. Илүү контентууд үзэхийг хүсвэл finds.life.church-ийг үзнэ үү

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.life.church -с