Исаиа 58:10-12

Исаиа 58:10-12 АБ2013

Өлсөгчдөд өөрийгөө өгч, Зовогсдын сэтгэлийг цатгавал, Гэрэл чинь харанхуйд мандаж, Бүрхэг бүүдгэр чинь үд дунд мэт байх болно. ЭЗЭН чамайг ямагт удирдан Ган гачигийн үед сэтгэлийг чинь хангалуун болгож, Ясыг чинь тэнхрүүлнэ. Чи усалсан цэцэрлэг мэт, Ширгэшгүй устай урсгал мэт байх болно. Танайхнаас эрт цагийн балгасуудыг дахин сэргээж Олон үеийн сууриудыг босгоно. Чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч, Оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ.