Бурханы хүсэлЗагвар

Бурханы хүсэл рүү
алхан ор.
Бидэнд зориулсан төлөвлөгөө Эзэнд байдаг гэдгийг бид олонтоо сонсдог—энэ нь ч сайн зүйл. Үүнийг хайж, үүнээс зууран авч, үүний дагуу амьдрах заавар бидэнд өгөгдсөн. Үүнийг ирээдүйдээ хүрэх түлхүүр ч гэж хэлэх нь бий. Гэхдээ энэ нь яг юу юм бол ? Бурханы хүсэл гэж бидний таньж мэдвэл зохих зүйл мэт сонсогдох хэдий ч, ихэнхдээ хариулт гэхээсээ илүү асуултууд дагуулах нь бий.
Бурханы хүслийг харах хараа ямар байхаас үл хамааран агуу бөгөөд хүрч болохооргүй мэт танд санагддаг, тийм биш гэж үү? Олон жил үйлчлэх явцдаа Христитгэлийнхээ амьдралд олон хүмүүс хэрхэн цөхөрч буй талаар сонсоод эцэст нь үүнд нэг л шалтгаан бий гэдэгт би бүрэн итгэсэн юм: Тэд Бурханы хүслийг тэр бүр сайн ойлгоогүй эсвэл үүнийг хэрхэн олох талаар огт мэдээгүй явдал юм. Хэрэв энэ хоёр зүйлийг ойлгохгүй байгаа бол Бурхантайгаа алхахад найдваргүй, зүг чигээ алдсан мэт танд санагдаж болох юм.
Магадгүй энэ уншлагын төлөвлөгөө тэр л зүйл рүү таныг хандуулах байх. Аврагчаа хүндлэн, Түүний алсын хараатай нийцүүлж амьдрах хүсэл танд байгаа байх. Гэвч Бурханы хүслийг эрж хайхад хүмүүсийг хөтөлдөг зүйл энэ биш. Ихэнхдээ хүмүүс ирээдүйнхээ талаар гаргавал зохих шийдвэрүүд мөн/эсвэл Бурхан Аавынхаа өмнө өвдөг сөгдөх хүртэл биднийг залдаг урьдчилан таамаглах аргагүй шийдэл бүхий сорилтуудын тухай асуудлууд байж болох юм.
Бурханы хүслийн мөн чанарыг эрэлхийлэхээр, хэрхэн олж авахын төлөө хөдлөх үед нэгэн чухал үнэнийг бид санах ёстой. —Бидний Бурхан бол төлөвлөгч. Тэр бол хариу үйлдэгч бус. Тэрээр энэ дэлхийг ямар нэгэн гэнэтийн тохиолдлоор ч юм уу бүдүүн тоймоор, хяналтгүйгээр хүчлэн хөдөлгөхөөр бүтээгээгүй. Мөн түүнчлэн Тэр таныг ямар ч найдваргүйгээр мөн зорилгогүйгээр амьдруулахаар бүтээгээгүй. Цаг хугацааны эхлэлээс ч өмнө Бурхан таны төлөө мөн миний төлөө төлөвлөгөөг боловсруулсаар ирсэн. Бурхан энэ дэлхийг газрын гадарга, өнгө будаг, амьтад, ургамал, хоол хүнс, үнэртэн болон бүтэц бүрэлдэхүүн зэргийг төрөл төрлөөр нь хамтад нь бүтээсэн бөгөөд бидний хэрэгцээг хангах, бидний сэтгэн бодох, бидний ухааныг урлах, биднийг сүнсийг баяр хөөртэй байлгахаар бүх талаас нь бодсон.
Таны амьдралын нөхцөл байдлыг агуу бөгөөд сэтгэгдэл үлдээхүйц байлгахад Бурхан бас анхаарал тавьдаг. Мөн таны хараанд өртөхөөргүй тийм жижиг хэсгийг хүртэл Бурхан ажиглаж байдаг. Тэрээр тантай холбоотой шийдвэрүүд, чиглэлүүд, асуудлууд, ачаанууд болон зөрчилдөөнүүдэд ч санаа тавьж байдаг.
Бурханы хүслийг эрэлхийлэн амьдрах аялал нь тухайн үедээ амаргүй байдаг хэдий ч, энэ нь ямагт үнэ цэнтэй байдаг. Бурхан Аавыгаа сонсож байхдаа, амьдралынхаа төлөө Түүний хүслийг дагаж байхдаа бид Түүний хамгийн сайныг хүртэж байдаг билээ. Энэ нь тийм л амар зүйл юм. Тэгээд хамгийн гайхалтай баяр хөөр, төсөөлөхүйц биеллийг мэдрэх болно. Учир нь бүтээгдсэнийхээ бодит шалтгааны дагуу бид амьдрах болно.
Тэгэхээр Бурханы хүслийн талаар илүү ихийг суралцаж, амьдралынхаа төлөө Түүний хамгийн дээд төлөвлөгөөг дагахад та бэлэн байна уу? Тэгвэл эхэлцгээе.
Энэ төлөвлөгөөний тухай

Таныг гэсэн Бурханы хүсэл нууцлаг хэвээрээ байх шаардлагагүй. Та амьдралын томоохон шийдвэртэй нүүр тулж байгаа эсвэл өдөр бүр Бурхантай алхахыг хичээж байгаагаас үл хамааран, Тэнгэрлэг Эцэг тань танд зориулсан төлөвлөгөөгөө мэдүүлэхийг хүсдэг. Доктор Чарлес Стэнлийгийн энэхүү төлөвлөгөө нь, Бурханы хүслийн талаар, үүнийг хэрхэн ялган таних болон амьдралдаа Түүний хүсэл дотор алхахад хийх хэрэгтэй алхмуудыг танд заах болно.
More



