Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлээр аялахуйЗагвар

Travel Light

7-с 5 дахь өдөр

Хяналтаас чөлөөлөгдөхүй



Хэдэн сарын өмнө би сүм дээрээ дадлага хийгээд дуусаж байлаа. Энэ үнэхээр гайхалтай байсан, гэхдээ дараа нь юу болохыг би мэдэхгүй байв. Би Бурханаас дараа нь юу болохыг асуусаар (заримдаа хэлсээр) байлаа, Тэрээр надад хариулсаар байсан юм шиг санагдсан боловч Түүний хариулт надад нэг л биш санагдаад явчхав. Тиймээс, би өөрийгөө зөв сонсохгүй байна гэж дүгнэлээ. 



Би хүсэж байгаа зүйлээсээ болоод хяналтаа алдаж байлаа. Бурхан миний амьдралын төлөвлөгөөг дагахгүй байв!



Би Есүсийн ээжийг саналаа. Та төсөөлөөд үз дээ? Мариа гэрлээгүй мөртлөө жирэмсэн болсон өсвөр насны охин байх эсэхээ өөрөө шийдээгүй шүү дээ. Тун удалгүй нөхөр болох хүн нь хүүхдийн аав биш болохыг мэдээд хариу үзүүлэх үед яах ёстойгоо шийдэж мэдэхгүй л байлаа. Тэр бусдын бодол санааг хянаж чадахгүй, мэдээж бусад хүмүүс энэ талаар жиг жуг хийж байсан нь гарцаагүй.



Эцэст нь, Бурханд гараа өргөсөн чигээрээ миний ирээдүйн төлөвлөгөөнд хэзээ ч байхгүй боловч зуурсаар байгаа зүйлээ тавьж явуулахаар шийдлээ. Мариагийн хэлсний адил, Таны хүслийн дагуу надад биелэх болтугай гэв. 



Бурхан хариултаа өөрчлөөгүйд гайхаад байх хэрэггүй байв. Тэрээр намайг удирдан, амьдрах орон байр байхгүй, зүг чигээ мэдэхгүй, ажил байхгүй, гэр бүлийнхэн ч байхгүй цоо шинэ хот уруу нүү хэмээв. 



Иосеф, Мариа хоёр үүний адил Египет рүү аялсан, ялгаатай нь тэд Бурханы цорын ганц Хүү болох хүүгийнхээ амийг хамгаалахаар зугтаж байсан юм. 



Би үнэхээр эргэлзэж байсан ч, дуулгавартай дагах алхмуудыг хийж эхлэв. Дахин хэлэхэд, гайхаад байх хэрэггүй байсан хэдий ч, би амьдрах орон байр, хамт байр хөлслөх хүн, ажил зэргийг олсон бөгөөд одоо чуулгандаа сайн дурын ахлагч хийж байна. 



Иосеф, Мариа, Есүсийн хувьд ч бас амжилттай болсон юм!



Энэ нь байршил, карьер, санхүү, эцэг эх байх, харилцаа холбоо, тэр ч байтугай надад таалагддаг хобби зэргээс үл хамааран, хэрвээ би тэдгээр хэсгүүдийг бүрэн хяналтандаа байлгасан бол, энэ нь хэзээ ч зөв гольдролдоо орохгүй байх байсан юм шиг санагддаг. 



Жижиг эвлүүлдэг тоглоомын хэсгийг сонгосон тэр газартаа чихэн оруулахыг хичээсээр, эргүүлсээр, тойруулсаар байвч нэг л таарахгүй байв. Нөгөөтэйгүүр Бурхан эвлүүлдэг тоглоомыг маань хамгийн шилдэг өнцгөөс харж байдаг. Би одооноос эхлэн ямар хэсгийг хаана оруулах тал дээр Түүнд л найдах болсон. Түүнийхээр л болог. 



Кэйлен, хянадаггүй нэгэн



Тунгаан бод: Танд Эзэнд тавьж өгөхгүй зуурсаар байгаа зүйл байна уу? Алдахаас айж байгаа ямар нэг зүйл байна уу? Амьдралын тань аль хэсэгт Бурханы хариулт таалагдахгүй байна вэ? Хяналтаа тавьж явуулахын тулд хийвэл зохих хамгийн эхний алхам юу вэ?

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Travel Light

Хөл хөдөлгөөн ихтэй Христ мэндэлсэн баярын үеэр бидний ихэнх нь гэр бүлийн харилцааны талаарх сэтгэлийн зовнил, стресс, санхүүгийн дарамт, хөнгөн шийдвэр, юм санасаар болохгүй байгаад урам хугарсан байдлыг мэдэрдэг. Тийм...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна