Лук 9:57-62

Лук 9:57-62 АБ2013

Тэднийг замд явж байтал нэгэн хүн Түүнд —Би Таныг хаа ч явсан дагая гэв. Есүс түүнд —Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр байдаг ч Хүний Хүүд толгой хоргодох газар ч үгүй гээд өөр нэгэнд —Намайг дага гэхэд тэр —Эзэн, эхлээд явж эцгээ оршуулахыг минь надад зөвшөөрөөч гэжээ. Гэтэл Есүс —Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул. Харин чи явж Бурханы хаанчлалыг газар бүр тунхагла гэв. Бас өөр нэг нь Түүнд —Эзэн, би Таныг дагана. Эхлээд гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийг Та зөвшөөрөөч гэхэд харин Есүс —Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ гэж айлджээ.