Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлээр аялахуйЗагвар

Travel Light

7-с 1 дахь өдөр

Бүхий л зүйлээс чөлөөлөгдөхүй…



Та үүргэвчтэй аялж байсан уу? Энэ нь маш хөгжилтэй бөгөөд ихэвчлэн сэтгэл хөдөлгөм үзэсгэлэнт газрууд уруу хөтөлдөг. Анх удаа үүргэвчтэй аялал хийхдээ авчирсан юмс тань, таны хэрэгцээний бүх зүйлс болохыг төдөлгүй ухаарах болно. Хэдэн миль өнгөрч. Өгсүүр газруудаар явахад. Хүссэн бүхнээ авчрах боломжгүй юм байна гэдгийг ихэнх жуулчид мэддэг. Өөрт хэрэгтэй гэсэн бүхнийг боож баглаж болохгүй болохыг туршлагатай аялагчид ухаарсан байдаг. 



Грамм бүр чухал.



Амьдралаас ялгагдаад байх юмгүй байна, тийм үү? Ихэвчлэн, Бурханы надад хэзээ ч үүрүүлэхийг хүсээгүй зүйлийг би үүрэх гэж чармайдаг. Гэр бүлийнхээ эв түнжингүй байдал, санхүүгийн дарамт, гаргасан шийдвэртээ харамсах, хийж амжаагүй ажлууд гэх мэт өнөөдөр миний үүрч байгаа зүйлсийг Бурхан надад үүрүүлэхийг хүсдэггүйг болохыг би сайн мэддэг.



Бүх зовнилоо Түүнд үүрүүл (1 Петр 5:7) мөн аливаа саад тотгор ба амархан урхиддаг зүйлийг хажуу тийш нь тавь (Еврей 12:1) гэж Бурхан биднээс илэрхий шаарддаг. Бурхан бидэнд саад болж буй бүх зүйлийг авч хаяхыг нухацтайгаар хүсдэг гэж бодохоор үнэхээр гайхалтай. Гэтэл яагаад Бурхан биднийг хөнгөн ачаатай аялаасай гэж хүсдэг вэ? Яагаад Тэрээр бидний айдас, ичгүүр, донтолт, харуусал, асуудлуудын удирдлагыг Өөртөө авахыг хичээдэг вэ? 



Аялал хийхээр цүнхээ боож баглаж байх үедээ таны орхисон бүх зүйл ямар нэгэн өөр зүйлд зориулагдана. Бурхан бидний амьдралд Өөрт нь зориулан илүү их орон зай гаргаасай гэж хүсдэг.



Хэрвээ та энэ талаар бодоод үзэх аваас энэ нь үнэхээр гайхамшигтай солилцоо биш гэж үү, бид сэтгэл зовнилоо Бурханд үүрүүлэхэд, Тэрээр Өөрийгөө бидэнд өгдөг. Харанхуйн оронд гэрлийг. Стрессийн оронд амар тайвныг. Уур хилэнгийн оронд баяр хөөрийг. Харамслын оронд эрх чөлөөг. Гэсэнчлэн, Түүний буулганд орох үед бидний ачаа хөнгөрдөг. 



Замдаа авсан зүйлүүд тань хэтэрхий хүндэрч байна уу? Үүнээс цааш та тэдгээрийг үүрэх шаардлагагүй болсон. Бурханаас ирэх зүйлсээр тэднийг сольж болно. Таных биш хэдий ч үүрэхийг хүссээр яваа зүйл байна уу? Үүнийгээ та хэрхэн Бурханд найдан өгөх боломжтой вэ? Үүрэх хүч тамир хүрэхгүй ч үүрсээр байх хэрэгтэй гэж үздэг ямар нэг зүйл танд байна уу? Бурханд болон бусдад энэ ачааныхаа заримыг үүрүүлэх ямар боломж байна вэ? 



Матт, хэтрүүлэн үүрэхээс чөлөөлөгдөж байгаа нэгэн



Залбир: Бурхан минь, би Таны хүсэлд найдаж байна. Би Танд (тодорхой зовнилоо энд оруулаарай) зүйлээ даатгаж эхэллээ. Намайг тэтгэж, хамгаалдагт тань баярлалаа. Амен. 



Энэ талаарх мессежийг сонсон, эх сурвалжуудыг олж авна уу


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Travel Light

Хөл хөдөлгөөн ихтэй Христ мэндэлсэн баярын үеэр бидний ихэнх нь гэр бүлийн харилцааны талаарх сэтгэлийн зовнил, стресс, санхүүгийн дарамт, хөнгөн шийдвэр, юм санасаар болохгүй байгаад урам хугарсан байдлыг мэдэрдэг. Тийм...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна