Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлээр аялахуйЗагвар

Travel Light

7-с 6 дахь өдөр

Санаа зовнил ба харамслаас чөлөөлөгдөхүй



Сайн уу. Энэ талаар санаа бүү зов. Юу ч болж байсан, санаа бүү зов. 



Хэлэхэд амархан шүү дээ гэж та бодож байгаа байх.



Үнэндээ, амар биш л дээ. Би сэтгэлийн зовнил болон OCD (сэтгэцийн өвчин)-тэй өдөр бүр тэмцэлддэг. Баяр хөөртэй өдрүүдэд минь ч хүртэл энэ нь байсаар байдаг бөгөөд миний оюун санааг самууруулж, намайг унагах гэж байгааг би мэддэг. Сайхан мэдээ гэвэл түүх үүгээр төгсөхгүй нь сайхан юм даа. 



Бурхан биднийг айдас дотор амьдруулахаар бүтээгээгүй. Энэ амьдралд айх зүйл юу ч байхгүй гэж би хэлж байгаа юм биш шүү. Засах боломжгүй харилцаа, санхүүгийн бэрхшээл, алдсан боломжууд эсвэл өөр бусад хүндхэн асуудлын талаар би хэзээ ч санаа зовдоггүй гэж хэлж байгаа юм биш. Гэвч айдсыг өөртөө агуулах нь ирээдүйн талаарх санаа зовнилыг бий болгодог бөгөөд энэ нь өнгөрсөндөө харамсах харамслыг ихэсгэхэд хүргэх нь элбэг байдаг.



Санаа зовнилоо тавьж явуулах нь амьдралд харамсах зүйлгүй болгодог болохыг би олж мэдсэн. 



Гол түлхүүр нь: Санаа зовнил ба харамслыг үүрүүлэхийн тулд Бурхан бидэнд чадал тэнхээ өгөөгүй, харин бидэнд Өөр рүү нь хандаад, "Та үүнийг үүрч чадах уу?" гэж асуух зөвшөөрлийг өгсөн. Түүний хариулт бол үргэлжид "Тэгэлгүй яахав. Би чамайг Надаас асуух болов уу гэж хүлээж байлаа" гэдэг. Тэгээд бид гараа суллан, үүнийгээ ахин дахин тавьж явуулах хэрэгтэй болдог. 



Түүнчлэн, бид алдаа гаргах болно гэдгээ хүлээн зөвшөөрч болох уу? Таагүй зүйл тохиолдох л болно. Гэсэн хэдий ч Бурханы хайр үргэлж айдсыг ялдаг. 



1. Бурхан амьдралыг тань яаж нэг бусниулах вэ гэдгээ шийдэн хаа нэгтээ сууж байдаг юм биш. Үнэндээ харин ч үүний эсрэгээр байдаг бөгөөд, Бурхан танд хайртай юм. 



2. Бидэнд үнэхээр таагүй зүйл тохиолдох үед Бурхан тэдгээрийг өмнөхөөс нь ч илүү дээр зүйл болгон өөрчлөхдөө гарамгай Нэгэн юм. Учир нь Тэр танд хайртай.



Ямар нэгэн таагүй зүйл тохиолдох гэж байгаа мэт, юу ч хийх хүсэлгүй болсон мэт мэдрэмж төрөх үед эсвэл таагүй зүйл аль хэдийнээ тохиолдсон бол таны хамгийн эхний алхам нь хийж байгаа зүйлээ зогсоон, санаа зовохгүй байх. Үүнийхээ оронд Бурхан танд өгсөн чадварыг дасгалжуул, залбирлаараа Бурханыг хай. Бичээсийг унших, итгэл хүлээсэн хүмүүстэй сэтгэлээ уудлан ярилцах замаар Түүн рүү гараа сунга. 



Үүнийг хийгээд үз: Бурханд хандан чангаар залбир. Та яг юуны талаар шаналж бас санаа зовж байгаагаа Түүнд хэл. Бурханд найдаж байгаагаа Бурханд хэл. Тэгээд Бурханы Хэн болох, Тэрээр таныг хэн байлгахаар бүтээсэн талаарх үнэнийг өөртөө сануулаарай. 



Томми, сэтгэлийн зовнилоор хязгаарлагддаггүй нэгэн 


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Travel Light

Хөл хөдөлгөөн ихтэй Христ мэндэлсэн баярын үеэр бидний ихэнх нь гэр бүлийн харилцааны талаарх сэтгэлийн зовнил, стресс, санхүүгийн дарамт, хөнгөн шийдвэр, юм санасаар болохгүй байгаад урам хугарсан байдлыг мэдэрдэг. Тийм...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна