Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлээр аялахуйЗагвар

Travel Light

7-с 4 дахь өдөр

Эд зүйлсээс чөлөөлөгдөхүй



Би урьд нь эд зүйлсэд, нэн ялангуяа хувцсанд маш ихээр дурладаг байлаа. Бусдын өмссөн зүүснийг шохоорхож, юу худалдаж авахаа төсөөлөн, авах юмсан гэж ихэд хүсэмжлэн, хямдарсан бараа ба гутал, хувцаснуудыг овоортол авдаг байв. Эдгээр зүйлс өдөр бүр Бурханаа магтан хүндэлдгээс маань ч хамаагүй давсан байгааг би ухаарсан юм. 



Ром 12:1-д хэлэхдээ: "Иймд ах дүү нар аа, өөрсдийн биеэ Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөхийг Бурханы өршөөлөөр би та нараас хичээнгүйлэн гуйя. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн."



Тэгээд би туршилт хийлээ: Бүтэн жил гутал, хувцас худалдан авахгүй байхаар шийдэв! 



Эд зүйлд хэрхэн хандах талаар Есүс бидэнд олон зүйлийг сургадаг. Лук 12-т, Тэрээр энэ талаар нэлээд тодорхойгоор өгүүлжээ.



… "Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм гэв." Лук 12:15 АБ2004 



Нэг жилийн туршид би маш олон зүйлийг сурсан. Эд зүйл миний хувьд тийм ч хүнд ачаа байгаагүйг би ухаарлаа. Tearfund хэмээх олон улсын үйлчлэлд ажилладаг хүнийхээ хувьд, ялангуяа хямд бараа зэрэг миний үйлдвэрлэж буй эд зүйлс, дэлхий нийтэд, түншүүдэд маань хичнээн их хүндрэл бий болгож буйг олж харсан юм. Тэдгээр ахан дүүс маань маш бага зүйлээр хэрхэн шаргуу ажилладаг болохыг олж мэдсэнээр миний орлого харьцуулахын аргагүй байгааг харав.



Эд зүйлийг хүсэх хүсэл маань буурахад Бурханыг хүсэх хүсэл маань өслөө. Би өөрийгөө юу ч үгүй болно байх гэж бодож байтал Бурханаас бүр илүү их ивээлийг хүртсэн. Овооруулдаг зүйлийг "ихээр" олж авах биш харин биднийг чөлөөлдөг зүйлсийг ихээр авсан юм. 



Элч Паулын үгээр би таныг урамшуулж болох уу? Эцэс төгсгөлгүй илүү ихийг хүртэх гэсэн нийгмийн дарамтаас үл хамааран, эрх чөлөөг өгөхийн тулд Есүс биднийг чөлөөлсөн. Бат зогс, тэгээд овоорсон зүйлсийн хүнд ачааг өөрсдөдөө бүү үүрүүл. 



Би одоо буцаад хувцас худалдан авч байгаа, гэхдээ хэрэгтэйгээ л авдаг болсон. Би илүү их талархагч нэгэн болсон. Үзэмжтэй ба чанартайг нь илүү таалдаг болсон. Би дэмий зарцуулахаа больсон бөгөөд миний сонгон худалдаж авсан зүйлсийг хийсэн хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэхийг хичээдэг болсон. Хувцасны шүүгээ маань цомхон ч амьдрал маань баялаг. Эд зүйлээсээ татгалзахын хамгийн шилдэг үр дүн бол амьдралдаа хамгийн шилдэг Бүтээгчийг магтах орон зайг гаргасан явдал юм. 



Сара, эд зүйлээсээ чөлөөлөгдсөн нэгэн



Залбир: Бурхан минь, Таныг болоод хөршөө хайрлахад минь саад болохуйц эд зүйлсийг би амьдралдаа агуулсаар байна уу?  

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Travel Light

Хөл хөдөлгөөн ихтэй Христ мэндэлсэн баярын үеэр бидний ихэнх нь гэр бүлийн харилцааны талаарх сэтгэлийн зовнил, стресс, санхүүгийн дарамт, хөнгөн шийдвэр, юм санасаар болохгүй байгаад урам хугарсан байдлыг мэдэрдэг. Тийм...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна