Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлээр аялахуйЗагвар

Travel Light

7-с 2 дахь өдөр

Гомдлоос чөлөөлөгдөхүй


Магадгүй энд өгүүлэх түүхийн дүр та ч байж болох юм: Бид Христ мэндэлсэн баяраар гэр бүлийнхэнтэйгээ уулзах аялалд гарахаар машинд ачаа тээшээ ачиж байлаа. Эцэст нь би тэсвэр алдан, нөхөртөө болон хүүхдүүддээ байдаг чинээгээрээ бухимдсан Босс 2.0 шиг аашилж эхэлсэн юм. Нөхөр маань тонгойж ирээд "Юу болоод байгаа юм бэ?" гэв. Энэ нь аялалтай холбоотой үүссэн миний бухимдал хэтэрхий их байсныг ойлгуулсан юм.


Хэдэн милийн дараа, би өөрөөсөө нөгөө л улиг болсон асуултаа асууж, Би яахаараа жилийн хамгийн баяр хөөртэй байдаг ийм үед ингэтлээ бухимддаг билээ? Миний хэлэх гээд байгаа санааг та ойлгож байгаа байх. Энэ бол бяцхан Есүс, гэр бүл, найз нөхөд, бялуу, бэлэг, хөл бөмбөг, мэдээж халуун шоколадны цаг. Энэ нь бидний өдөр тутмын амьдралаас түр ч болтугай амсхийж алжаалаа тайлдаг цаг үе байдаг л даа. Үүний тулд би юун дээр анхаарах ёстой вэ?


Би хэтэрхий оройтоогүй дээрээ юу болоод байгааг Бурханаас асуун тусламж гуйхаар шийдсэн юм. Жилийн өмнө гэр бүлийн гишүүдийн маань зарим нэг хэлсэн сэтгэгдэл, шүүмжлэл миний толгойд орж ирэв.


Үүнээс болж миний бүх дарамт үүссэн үү? Надад тэдгээр сэтгэгдлүүд, өөртөө итгэлгүй байдлыг улам бататган бэхжүүлж байсныг минь замын турш тунгаан бодох завшаан олгов. Би өөрийнхөө төлөө тэдгээрийн эсрэг зогсож чадаагүйдээ бухимдаж, үүнийг удаан үүрч явсандаа дургүй хүрч байлаа. Бас энэ зүйл миний гэр бүлд хүртэл муугаар нөлөөлж байгаад уур хүрэв. Гэхдээ өөртөө бухимдах нь дарамтыг арилгахад тийм ч их нөлөөлсөнгүй.


Эцэст нь намайг шархлуулсан тэр хүний төлөө залбирахаар шийдсэн юм. Магадгүй энэ нь тэднийг өөрчлөхгүй байж болох ч, намайг өөрчлөх нь лавтай гэж бодлоо. Би тэднийг урамшуулж эхлэхээр шийдэв. Учир нь тэдний сэтгэгдэл, шүүмжлэл нь над шиг л итгэлгүй байдал болоод шархтай нь холбоотой байж болох юм. Доошоо уруудсанаас Бурханы арга замаар явсан нь хавьгүй дээр билээ.


Тэгээд би уучлахаар шийдсэн юм. Есүс бидэнд хэрхэн уучлахыг хэлсэн бөгөөд харуулсан билээ. Тэрээр намайг уучилсан. Өдөрт дал дахин долоон удаа гэдэг нь бид өдөрт хэдэн ч удаа бай нэг нэгнээ уучлах ёстойг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, уучлал хэрэгтэй болох үед бие биеэ уучилсаар байх ёстой гэсэн үг юм.


Манай гэр бүлийн фургон энэ жил хөнгөн байгаа, учир нь би айдас ба өвдөлтийг тээгээгүй. Харин үүний оронд Түүний амар тайван, оршихуй, болон гэрлийг тээж явна.


Амьдралд тань ямар харилцаа танд дарамт үүсгэж байна вэ? Та энэ дарамтыг арилгахын тулд Есүсийг хэрхэн оролцуулах вэ?


Кристи, энэ Христ мэндэлсэн баяраар гэрлээр аялж буй нэгэн


Тунгаан бод: Та хэний төлөө илүү их залбирах вэ? Та хэрхэн тэднийг уучлах вэ?


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Travel Light

Хөл хөдөлгөөн ихтэй Христ мэндэлсэн баярын үеэр бидний ихэнх нь гэр бүлийн харилцааны талаарх сэтгэлийн зовнил, стресс, санхүүгийн дарамт, хөнгөн шийдвэр, юм санасаар болохгүй байгаад урам хугарсан байдлыг мэдэрдэг. Тийм...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна