Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар

Hearing The Voice Of God

11-с 3 дахь өдөр

Амьдралын тойрог тань хэт ачаалалтай байна уу?



Өнөөдрийн үгийг уншъя.



Хэрэв таны оюун ухаан бодолд автсан эсвэл сэтгэлийн зовлон, ялангуяа санаа зовнил, төлөвлөгөө, үйл ажиллагаануудаар дүүрэн байвал та Бурханыг сонсож чадахгүй. Хэрэв та үргэлж л ТВ эсвэл радио сонсож байдаг бол Бурханыг дуудахад амьдралын тойрогтоо завгүй л байх болов уу. Саад болох аливаа зүйлсээсээ салах хэрэгтэй.



Лук 8:7-д Есүс, "Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал буудайн үртэй зэрэгцэн ургаж, тэднийг боомилов" (АБ2013) гэж хэлдэг.



Хогийн ургамал ургадаг хөрсөнд ургац таригдсан бөгөөд ургаж эхэлжээ. Гэвч ургах тусам түүний эргэн тойронд хогийн ургамал ч ургаж, ногоо юм уу ургамлын амийг хогийн ургамал нь боомилж эхэлдэг тул хэзээ ч үр жимсээ өгдөггүй.



Лук 8:7-ын утгыг Есүс энд тайлбарлав: "Хогийн ургамлын дунд унасан нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт боомилуулагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй" (Лук 8:14 АБ2013).



Бурханыг сонсоход гурван зүйл саад болдог:



Санаа зовнил. Санаа зовнил бол хогийн ургамал. Өдөр тутмын амьдралын асуудлууд ба дарамт шахалт дор маш завгүй болох үед энэ нь Бурханыг сонсоход амаргүй болгодог.



Эд баялаг. Та төлбөрөө төлөх гээд завгүй, өрнөөсөө гарах гээд завгүй, илүү ихийг хийх гээд завгүй, амьдралаа залгуулах гээд маш завгүй байж болох юм.



Тааламж. Тааламж нь өөрөө буруу зүйл биш л дээ. Гэвч зав чөлөөгүйгээр зугаа цэнгэлийн араас хөөцөлдөх үед, та Түүнийг болоод Түүний амьдралд тань зориулсан төлөвлөгөөг алддаг.



Хогийн ургамлыг тордох хэрэггүй. Тэд зүгээр л автоматаар ургадаг тийм биш гэж үү? Үнэндээ, хогийн ургамал бол арчилгаа дутагдсаны шинж ажээ. Гадаа эсвэл цэцэрлэгт тань хогийн ургамал байгаа нь гаднахаа эсвэл цэцэрлэгээ арчилж тордохгүй байгаа гэсэн үг. Сүнслэг амьдралд тань хогийн ургамал байгаа нь Бурхантай өнгөрүүлэх цагаа зөнд нь орхиж байгаагийн шинж тэмдэг юм.



Амьдралын тойрог тань завгүй болж эхлэх үед та чимээгүй болох хэрэгтэй.
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Hearing The Voice Of God

Та Бурханыг сонсохыг хүсэж байна уу? Энэхүү цувралаар, Пастор Рик нь Бурханыг сонсоход саад болдог бэрхшээлүүд болон таны амьдралдаа хийх ёстой өөрчлөлтүүдийг ойлгоход тань туслах болно, ингэснээр та Бурханы хүсэл юу бол...

More

Рик Варрены 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна