Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар

Hearing The Voice Of God

11-с 4 дахь өдөр

Бурханыг ярихаас ч өмнө "За" гэж хэлэхээр шийд



Өнөөдрийн үгийг уншъя.



Өөрийг нь хий гэж хэлэхээс ч өмнө хийх шийдвэрийг гаргасан хүмүүст хандаж Бурхан ярьдаг. Энэ нь, "Бурхан та намайг нүү гэж хэлбэл би нүүх болно. Хэрэв та намайг гэрлэ гэж хүсэж байгаа бол би гэрлэх болно. Хэрэв та намайг одоогийн ажлаасаа гар гэж хүсэж байгаа бол би энэ ажлаасаа гарах болно. Таныг надад хэлэхээс ч өмнө миний хариулт "за тэгье" гэдэг байх болно. Таны надаар хийлгэхийг хүсэх юу ч бай би хийх болно."



Лук 8:15-д, "Сайн хөрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод шударга зөв зүрхэндээ нандигнаж, тэвчээртэй байж, үр жимсээ өгөгсөд юм" (АБ2013).



Есүсийн ярьсан энэ сургаалт зүйрлэлийг судлаад, дөрвөн төрлийн хүмүүсийн талаар ярьж байна гэж би боддог байв: эсэргүүцэгч, өнгөцхөн, зав чөлөөгүй болон сайн хүмүүс.



Гэвч энэ сургаалт зүйрлэл үнэндээ дөрвөн төрлийн хандлагуудыг харуулдаг. Нэг өдөр танд эдгээр дөрвөн хандлага бүгдээрээ байж болох юм! "Таны юу гэж хэлэх гэж байгааг би мэдэж байгаа учраас Бурхан минь, би Таныг сонсмооргүй байна" гэж нэг хоромд хэлж. Дараагийн хоромд, "Эзэн, надад хурдхан хэлээч" гэж та хэлнэ. Тэгээд та сонсонгуутаа, сайн ч юм болов уу гэж бодсон атлаа энэ талаараа юуг ч хийдэггүй. Магадгүй үр жимс амьдралаас тань гарч эхлэх боловч ажил, сургууль эсвэл хүүхдүүд гээд завгүй болсны улмаас хогийн ургамал ургадаг. Тэгсэн атлаа заримдаа та, "Бурхан, Та л хүсэж байгаа бол. Би Таны өмнө бүрэн нээлттэй" гэдэг.



Таныг дуулгавартай байдал бүхий хандлагатай байгаасай гэж Бурхан хүсдэг, тэгснээр та үр жимс гаргах боломжтой болох юм, энэ нь амжилттай байхыг илэрхийлэх библийн хэллэг юм. Таныг бизнестээ, гэр бүлдээ, нөхөрлөлдөө, Бурхантай болоод бусадтай харилцах харилцаандаа, эрүүл мэнддээ үр жимсээр дүүрэн байгаасай гэж Бурхан хүсдэг.



Бурхан танд ямар нэгэн зүйлийг хэлэх үед үр жимсийг хэрхэн гаргах вэ? Та үүнийгээ цааш нь дамжуулах хэрэгтэй. Бурхан танд ямар нэгэн зүйлийг хэлэх үед үүнийг амьдралдаа үр жимс гаргах боломжийг олгох хамгийн хурдан арга зам бол сурсан зүйлээ хэн нэгэнд хэлэх юм.



Лук 8:15-ийг өөр орчуулгад, "Сайн хөрсөн дээр унасан үр нь үгийг сонсоод шударга, зөв сэтгэл зүрхэндээ нандигнаж, тэвчээртэйгээр үр жимсээ өгөгчид юм" (АБ2004) гэж хэлжээ. Сурсан зүйлээ бусдад тараагаасай гэж Бурхан танаас хүсдэг.



Рик Воррены чимээгүй цаг © 2014. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашиглав.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Hearing The Voice Of God

Та Бурханыг сонсохыг хүсэж байна уу? Энэхүү цувралаар, Пастор Рик нь Бурханыг сонсоход саад болдог бэрхшээлүүд болон таны амьдралдаа хийх ёстой өөрчлөлтүүдийг ойлгоход тань туслах болно, ингэснээр та Бурханы хүсэл юу бол...

More

Рик Варрены 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна