Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар

Hearing The Voice Of God

11-с 2 дахь өдөр

Гүн суурилсан үндэснээс үр жимс гардаг



Өнөөдрийн үгийг уншъя.



Хавар болоход Калифорниа мужийн өмнөд хэсэгт өвс ногоорч, зэрлэг цэцгүүд ба намуу цэцэг цэцэглэн үнэхээр үзэсгэлэнтэй болж ирдэг. Гэвч бороо орохоо болиход л толгод ахин ганддаг. Яагаад? Учир нь өвсөнд үндэс гэж байдаггүй. Энэ нь газрын гүнд байх гүний уснаас услагдахаар гүн ургадаггүй.



Үндэс байхгүй үед, ургамал өнгөцхөн хөрсөнд ургаж, эхэндээ соёолж сайхан харагдаж болох ч удалгүй үхдэг. Үндэсгүйгээсээ болж ургамал үхэх нь хурдан ажээ.



Лук 8:13-д, "Чулуурхаг газар унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэд үндэсгүй агаад хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед бүдрэн унадаг билээ" (АБ2013).



Ихэнхдээ бид Бурханы дуу хоолойг сонсоод энэ талаар баярлах хэдий ч үүнд өөрсдийгөө өөрчлөх боломжийг олгодоггүй. Бид өнгөцхөн ханддаг. Бид сэтгэлийн хөөрлөөр ханддаг. Бид өөрсдийн мэдэлгүйгээр үйлддэг. Гэхдээ бид үүнийг өөрийн болгох хүртэл огт цаг гаргадаггүй.



Та үнэхээр ийм байхыг хүсэж байна гэж үү? Үгүй! Та өнгөцхөн биш харин нухацтай нэгэн байхыг хүсэх хэрэгтэй. Та гүн сүнслэг үндэстэй хүн байхыг хүсэх хэрэгтэй тэгснээрээ хямрал ирэн, хэдэн жил үргэлжлэх үед ч та үр жимс гаргасаар л байх болно. Ширүүн салхи ирж, гэр бүлээс тань хэн нэгэн өвдөх эсвэл нас барах үед танд үндэс байгаа учраас бэрхшээл таныг хийсгэхгүй.



Сүнслэг үндсийг хэрхэн ургуулах вэ? Хоёр арга зам бий: Бурхантай өдөр бүр цагийг өнгөрүүлэх бас бусад итгэгчидтэй хамт долоо хоног бүр эсийн бүлэг хийх цаг гаргах. Та Бурхантай ганцаарчилсан цагийг гаргах хэрэгтэй бөгөөд бас бусад итгэгчидтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх хэрэгтэй.



Хэрэв та Бурхантай өдөр бүр цагийг өнгөрүүлэхгүй бол хатаж, дарамт ирэх үед хийсэн одох болно. Та тэсэн гарч чадахгүй байх болно. Өдөр бүр Бурхантай цагийг өнгөрүүлэхдээ сонсох цаг гаргах хэрэгтэй. Та чимээгүй суух хэрэгтэй. Библи уншиж бас Бурхантай ярих хэрэгтэй. Магтан дуу тавь. Хэрэв тэмдэглэл бичих дуртай бол тэмдэглэлээ хөтөл. Бурханд анхаарлаа төвлөрүүлсээр байхад шаардагдах юу л байна түүнийгээ хийгээрэй!

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Hearing The Voice Of God

Та Бурханыг сонсохыг хүсэж байна уу? Энэхүү цувралаар, Пастор Рик нь Бурханыг сонсоход саад болдог бэрхшээлүүд болон таны амьдралдаа хийх ёстой өөрчлөлтүүдийг ойлгоход тань туслах болно, ингэснээр та Бурханы хүсэл юу бол...

More

Рик Варрены 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна