Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар

Hearing The Voice Of God

11-с 11 дахь өдөр

Бичиж тэмдэглээрэй



Өнөөдрийн үгийг уншъя.



Хэрэв та Бурханы дуу хоолойг сонсохыг хүсэж байвал чимээгүй газар очиж, тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй бөгөөд танд хандаж юу хэлэхийг хүсэж буй зүйлийг Бурханаас гуйн залбир, тэгээд гуйлтад тань өгөх Бурханы хариултыг бичиж тэмдэглээрэй.



Хабаккук номд, номыг бичигчид Бурхан ийнхүү тушаадаг, "Үзэгдлийг бичээд, хавтангууд дээр сийл. Уншсан нэг нь ухасхийг" (Хабаккук 2:2).



Ийнхүү бидэнд Хабаккук ном өгөгдсөн. Нэгдүгээр бүлэгт, тэр Бурханд хандан юу гэж хэлснээ бичжээ. Хоёрдугаар бүлэгт өөрт нь Бурхан хэрхэн хариулсныг бичжээ.



Ийнхүү бидэнд бас Дуулал ном өгөгдсөн, энэ нь Давидын чимээгүй цаг байв. Тора хэмээх Библийн эхний таван номыг Давид тунгаан бодсон бөгөөд улмаар тэр бодол санаагаа бичсэн нь дуулал гэж нэрлэгджээ. Дууллын ихэнх номд тэр өөрийн мэдрэмжээр эхлээд улмаар Бурхан юу гэж хэлж буйгаар төгсгөдөг.



Залбирлын амьдрал тань нэгэн хэв маягтай болсон бөгөөд нэг зүйлээ ахин дахин залбиран, "Бурхан минь, Та тэр хүнтэй хамт байгаарай" эсвэл "Энэ хоолыг бие махбодод маань шим тэжээл болгож ерөөж өгөөч" гэх мэтээр залбирдаг бол, таны хийх хэрэгтэй зүйл энэ байна: Залбирлаа цаасан дээр буулган бичиж эхлээрэй.



"Юу? Би залбирлаа чангаар хэлэх хэрэггүй гэж үү?" Тийм ээ яг зөв! Тэдгээрийгээ залбирал болгон бич. Бодол санааг тань Бурхан сонсох чадвартай. Зүгээр л бичиж эхэл.



Залбирлаа бичээд, унших нь ЗҮГЭЭР гэж үү? Мэдээж зүгээр. Бичиж байх үедээ та залбирч байгаа гэсэн үг. Уншиж байхдаа ч бас та мөн залбирч байгаа гэсэн үг.



Үүнийг тэмдэглэл хөтлөх сүнслэг зуршил гэж нэрлэдэг бөгөөд, энэ нь Христитгэлт хүн бүрийн ойлгож ухааран бас дадлагажуулах ёстой зүйл мөн.



Тэмдэглэл хөтлөх нь өдрийн тэмдэглэл хөтлөхөөс өөр. Өдрийн тэмдэглэл бол таны хийсэн зүйл аж. Тэмдэглэл бол таны сурсан сургамжууд, гаргасан алдаануудын тухай ба эдгээрээс хэрхэн суралцсан тухай юм.
Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Hearing The Voice Of God

Та Бурханыг сонсохыг хүсэж байна уу? Энэхүү цувралаар, Пастор Рик нь Бурханыг сонсоход саад болдог бэрхшээлүүд болон таны амьдралдаа хийх ёстой өөрчлөлтүүдийг ойлгоход тань туслах болно, ингэснээр та Бурханы хүсэл юу бол...

More

Рик Варрены 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна