Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар

Hearing The Voice Of God

11-с 5 дахь өдөр

Библиэр дэмжигдсэн санаа



Өнөөдрийн үгийг уншъя.



Бидэнд ирсэн санаа Бурханаас ирсэн зааварчилгаа юу, Сатаны хууралт уу эсвэл зүгээр л бидний хийхийг хүссэн зүйл байсан уу гэж бид ихэнхдээ гайхширдаг. Энэ нь мөнхийн үр дагаврыг авч ирэх учраас Бурханы дуу хоолойн ялгаа болоод үүнийг хэрхэн ялгаж салгахыг мэддэг байх нь үнэхээр чухал.



"Бурхан намайг хий гэж хэлсэн!" гэж хүмүүс хэлэх үед олон бусармаг үйлдлүүдийн буруу Бурхан дээр тохогддог. 1 Иохан 4:1-д, "Хайртууд минь, сүнс болгонд бүү итгэ. Харин сүнснүүдийг Бурханаас эсэхийг шалга" (АБ2013) гэж Библи дээр хэлдэг.



Бодол санаанд тань яг одоо буй санаа Библитэй нийцэж байна уу? Учир нь Бурханы хүсэл Бурханы Үгтэй хэзээ ч зөрчилддөггүй. Бурхан нэг зүйлийг хэлчихээд дараа нь бодлоо өөрчлөн өөр зүйлийг хэлдэггүй. Хэрэв Тэр хэлсэн л бол энэ нь үнэн бөгөөд цаг ямагт үнэн байх болно.



Бурхан бол хувиршгүй. Тэр олон зантай биш. Тэр бодол санаагаа өөрчилдөггүй. Библи болох Өөрийнхөө Үгэнд аль хэдийнээ өгсөн зарчмаа зөрч гэж Тэр танд хэзээ ч хэлэхгүй.



Тэгэхээр өөрөөсөө хамгийн түрүүнд асуувал зохих асуулт бол, "Энэ бодол Бурханы аль хэдийн хэлсэн зүйлтэй нийцэж байна уу?" гэдэг асуулт юм. Бодол санаанд тань байгаа зүйл Библи дээр Бурханы аль хэдийнээ хэлсэн зүйлтэй зөрчилдөх юм бол энэ нь буруу болохыг та мэддэг.



Лук 21:33-т, "Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс үгүй болохгүй" гэж Есүс хэлжээ (АБ2013). Бурханы Үг бол мөнхийн мөнхийнх, учир нь үнэн хэзээ ч өөрчлөгддөггүй. Ямар нэг зүйл 5000 жилийн өмнө үнэн байсан юм бол энэ нь 1000 жилийн өмнө ч бас өнөөдөр ч хүртэл үнэн бөгөөд өнөөдрөөс 5000 жилийн хойно ч бас үнэн хэвээрээ л байх болно.



Зарим хүмүүс, "Бурхан хэлсэн, би итгэсэн, энэ л хангалттай" гэж хэлж магадгүй. Үгүй дээ! Бурхан хэлсэн бөгөөд таны итгэх үгүйгээс үл хамааран Бурхан хэлэхэд л хангалттай!



Хэрэв Бурхан танд ямар нэгэн зүйлийг хий гэж хэлсэн бол Тэр үүнтэй хэзээ ч зөрчилдөхгүй. Таны хариулах ёстой асуулт бол, "Энэ санаа Бурханы Үгтэй нийцэж байна уу?"
Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Hearing The Voice Of God

Та Бурханыг сонсохыг хүсэж байна уу? Энэхүү цувралаар, Пастор Рик нь Бурханыг сонсоход саад болдог бэрхшээлүүд болон таны амьдралдаа хийх ёстой өөрчлөлтүүдийг ойлгоход тань туслах болно, ингэснээр та Бурханы хүсэл юу бол...

More

Рик Варрены 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна