Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар

Hearing The Voice Of God

11-с 6 дахь өдөр

Дуулгавартай байдал амар амгалан руу хөтөлдөг



Өнөөдрийн үгийг уншъя.



Гаргахыг хичээж буй шийдвэрийнхээ талаар сандарч эсвэл төөрөгдөх юм бол Бурханы дуу хоолойг бус өөрийнхөө дуу хоолойг юунаас ч илүүтэйгээр сонсож байж болох юм. Библи дээр, "Учир нь Бурхан бол самуурлын бус, харин амар амгалангийн Бурхан мөн" (1 Коринт 14:33а АБ2013) гэж хэлдэг. Тэр бол төөрөгдлийн Бурхан биш. Хэрэв та төөрөгдсөн бол, юу гээч? Бурханы дуу хоолой таны амьдралд хандаж өгүүлдэггүй гэсэн үг.



Хэрэв та хүүхэдтэй бол тэднээс ямар нэгэн зүйл хийхийг асуух үедээ тэднийг дарамт эсвэл төөрөгдлийг мэдрээсэй гэж хүсэх үү? Үгүй. Юу хийхийгээ ойлгож улмаар дуулгавартай байгаасай гэж та хүснэ. Бурхан Эцэг үүнтэй адил зүйлийг бидний төлөө бас биднээс хүсдэг.



Цагийн дарамттай байж болох цорын ганц тохиолдол бол Бурхан таныг ямар нэгэн зүйлийг хий гэж хэлэх үед та "үгүй" гэж хэлсээр байх тохиолдол ажээ. Тэр үед дарамт үүсдэг. Гэхдээ Бурханы танаар хийлгэхийг хүсэх зүйлд "за" гэж хэлэх үед үргэлж амар амгалан байдаг.



Сатан биднийг сэтгэл хөдлөлөөрөө ямар нэгэн зүйлийг хийхийг хүсдэг бол Бурхан биднийг хайрын дагуу Өөр рүүгээ татахыг хүсдэг.



Петр Лорд, "Бурханы танд хэлэхийг хүсдэг зүйлийн 90 хувь нь урамшуулал байдаг" гэж хэлсэн удаатай. Бурханаас сонсох зүйл тань дандаа сөрөг зүйл байгаа бол ямар нэгэн зүйл буруу байгаагийн шинж. Утаснууд буруу холбогдсон гэсэн үг.



Бурхан танд ямар нэгэн зүйлийг хий гэж хэлэхийг нь та мэдэрсэн боловч үүнээс болж таны санаа зовнил ихсэж байгаа бол утаснууд буруу холбогдсон гэсэн үг. Ямар нэгэн зүйл буруу байна гэсэн үг.



Библи бидэнд, "Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална" (Филиппой 4:6-7 АБ2013) гэж хэлдэг.
Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Hearing The Voice Of God

Та Бурханыг сонсохыг хүсэж байна уу? Энэхүү цувралаар, Пастор Рик нь Бурханыг сонсоход саад болдог бэрхшээлүүд болон таны амьдралдаа хийх ёстой өөрчлөлтүүдийг ойлгоход тань туслах болно, ингэснээр та Бурханы хүсэл юу бол...

More

Рик Варрены 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна