Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 245 дахь өдөр

ӨРШӨӨЛИЙГ БУСДАД ҮЗҮҮЛЭХ

Ямар гайхалтай үгс вэ! Эдгээрийг бид оюун ухааны төвшинд ойлгож болох хэдий ч бидний хувьд Бурханы нигүүлслийг хүлээн зөвшөөрөх нь тийм амаргүй байх боломжтой. Ихэнхдээ бид "хангалттай сайн нэгэн" байхыг хичээдэг учир нь бид өөрсдийнхөө үнэ цэнийг хийж гүйцэтгэсэн зүйлсээсээ тусгаарлаж чаддаггүй.

Христ бидний төлөө загалмай дээр юу хийсэнд талархахын тулд гэм нүглийнхээ хэр зэрэг гүн гүнзгий болох тал дээр бид өөрөө өөрсөдтэйгөө илэн далангүй байх ёстой. Энэ нь сэтгэл эмзэглүүлэхүйц хэдий ч бид үнэхээр Бурханы нигүүлслийн хэр хэмжээг мэдэрсэн үедээ л үүнийг хүүхдүүддээ амьдралыг нь өөрчлөхүйц арга замаар сунган үзүүлэх боложтой болдог. Бид бүгдээрээ нигүүлсэл хэрэгтэй гэм нүгэлтэн болохыг мэдсэнээр, тэднийг хэн болохынх нь хувьд яллахгүйгээр сонголтуудынх нь төлөөх шийтгэлийг хүлээлгэх боломжийг олгох боломжтой болдог.

Гэмийнх нь төлөөх шийтгэлийг оногдуулах үедээ нүгэлтнүүдийг нөхцөл шаардалгүй хайрлах замаар Бурханы бидэнд үзүүлсэн нигүүлслийн үлгэр жишээг дагагч нэгэн бай.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com