Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 246 дахь өдөр

ХАМГААЛАЛТЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРАХ

Тэрээр Өөрийнхөө дагалдагчдаа удахгүй орхин явах болно гэдгээ мэдэж байсан учраас, Есүс Өөрийнхөө цовдлолоос өмнө тэдний төлөө залбирсан. Хүүхдүүдийнхөө төлөө залбирах тал дээр дагахуйц ямар гайхамшигтай үлгэр жишээ үзүүлэгч Нэгэн бэ! Бид Сатанаар үнэхээр их нөлөөлөгдсөн дайсагнасан ертөнцөд амьдардаг бөгөөд бид хүүхдүүдээсээ хэт зуурсан байдалтай байх нь олонтаа байдаг. Бурханаас бүрэн хамааралтай мөн биднээс үл хамаарсан байхад нь тэдэндээ туслахын оронд, өөрсөд дээрээ найдсан байдлыг дэмжихүйц хүмүүжлийн талаарх шийдвэрүүдийг гаргахад айдас маань биднийг хүргэх боломжтой байдаг.

Сүнслэг байдлын тулааны бодит байдлыг мэдэхүйц хэн нэгэн байсан бол тэр нь Есүс л байсан. Гэсэн хэдий ч Түүний залбирал нь Өөрийнхөө дагалдагчдийг хамгаалах Бурханы зан чанар болон хүч чадалд итгэх бүрэн итгэлийг харуулсан байдаг. Үүний нэгэн адил арга замаар, өдөр бүр бага багаар хүүхдүүдээ тавьж явуулах замаар бид хүүхдүүдээ "орхиход" бэлтгэх боломжтой. Насанд нь тохирсон үүрэг хариуцлагийг тэдэндээ оногдуулах болон сонголтуудаас нь ирэх үр дагавруудыг мэдрэх боломжийг тэдэнд олгох замаар бид үүнийг хийх боломжтой. Айдсаар удирдуулсан хяналтад бууж өгөхийн оронд энэ үйл явцыг Бурханы төлөвлөгөө болон хамгаалалтанд даатган найдах нь итгэлийн дагуух үйлс мөн.

Хүүхдүүдээ хянах хяналтаа тэднийг хамгаалах Тэр Нэгэнд үлдээ.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com