Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 244 дахь өдөр

АМАРХАН ГАРАХ АРГА ЗАМ

Адониа бол үнэхээр сайхан эр байсан бөгөөд тэрээр Давидын буруу эрхлүүлсэн хүү нь байсан. Түүний эрх дархтай хүмүүжүүлэлт болон тэрээр амьд үлдсэн цорын ганц хүү нь байсны үр дүнд Израилийн хаант суудал өөрийнх нь ах Соломоноос илүүтэйгээр түүнд олгогдвол зохих зүйл мэтээр тэр санаж байсан. Адониагийн бардам зан болон хувиа хичээсэн зан чанарын үүсэх болсон гол чухал хэсэг бол эцэг Давид нь түүний хийсэн үйлдлүүдийн төлөөх хариуцлагийг хүлээлгэж чадаагүй мөн. Үр дүн нь? Адониа эцгийнхээ эсрэг бослого гаргахад хүргэсэн бөгөөд улмаар амиараа үүний төлөөсийг төлсөн.

Бурханлаг үнэ цэнүүд болон мэргэн ухааныг сурахын тулд хүүхдүүдэд хайрын дагуух хүмүүжил хэрэгтэй байдаг. Шийтгэлийг хүлээлгэж чадахгүй байх нь гэмт хандлагуудад идээлэх улмаар өсөх боломжийг олгож байдаг. Шаардлагатай үед зохих шийтгэлийг оногдуулахаа үргэлжлүүлэхэд шаардлагатай цаг хугацаа болон хүч хөдөлмөрийг зарцуулах замаар цэвэр ариун байдал болон зан чанарыг олж авахад нь хүүхдүүддээ тусла.

Хүмүүжлээр дамжуулан хариуцлага тооцох нь хүүхдүүдийнхээ төлөө бидний хийж чадах хамгийн хайрын дагуух зүйлүүдийн нэг мөн.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com