Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ӨӨРСДИЙН ХҮСЛЭЭ БУРХАНД ӨРГӨХ
Есүсийн хэлсэн эдгээр үгс нь зүгээр л нэг хоосон амлалт биш харин эдгээр нь хүүхдүүдийнхээ төлөө хэрхэн залбирах урилга юм. Бидний санаа зоволт маань шалдар булдар эсвэл инээдтэй байх вий хэмээн бид айж болох хэдий ч өөрсдийнхөө хүслийг илэрхийлэхдээ тодорхой бас чин сэтгэлээсээ байгаасай гэж Тэр биднээс хүсдэг. Гэсэн хэдий ч, залбирлын гол түлхүүр бол даруу байдал мөн. Бид Есүсийн Нэрээр залбирах үедээ бид өөрсдийнхөө хувиа хичээсэн сэдэлтээс Түүний мэргэн оюун ухааныг хамаагүй өндрөөр үнэлж буйгаа хэлж байгаа гэсэн үг. Бидэнд Бурхан ямар ихээр хэрэгтэй болохыг бид ухаарсан бөгөөд өөрсдийнхөө хүслийг Түүний хүсэлд бууж өгөхийг сонгож байдаг.
Огт танихгүй хэн нэгэнд бууж өгөх бас итгэх нь тийм амар байдаггүй! Бурханы зан чанарыг таньж мэдэх хамгийн шилдэг арга зам бол Түүний Үгийг судлах бас Есүст хандан залбирах байдаг. Бидний бардамнал болон бие даасан байдал маань бид Түүний ямар агуу болохыг ухаарах үед л нуран унадаг. Бидний айдас өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ амьдрал дахь Түүний зорилгод итгэж найдахаар орлуулагддаг.
Түүний Нэрээр гуйх ямар ч зүйлийг таны төлөө хийх Тэр Нэгэнийг таньж мэд бас Түүнд л итгэж найд.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com