Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 249 дахь өдөр

ЯЛАГЧИД

Хүүхдүүдээ өсгөх үедээ эдгээр үгсийн үнэнтэй холбогдох нь ямагт тэмцэлдээн байх болно. Айдас болон санаа зоволтынхоо ид дунд, эдгээр амлалтууд бидний өдөр тутмын амьдралд хэрхэн биелэх талаар бид эргэлзэж байж болох юм. Хүүхдүүд маань нэр төрийн хойноос хөөцөлдөх, сэтгэл санаагаар унах эсвэл цэвэр бус байдалтай байх үед ч Бурханы хайр ялах боломжтой юу? Хүүхдүүд маань үе тэнгийнхнийхээ дарамт шахалт, хар тамхи мансууруулах бодис зүй бусаар ашиглах эсвэл сексийн хувьд цэвэр бус байдалтай тэмцэлдэж буйг нь харах үедээ хэрхэн бид ялагчдаас хамаагүй илүү байх боломжтой вэ?

Мэдээж үүний хариулт бол Бурханд итгэж найдах мөн! Бид Түүний мэргэн оюун ухаан болон амлалтуудад итгэхээр сонгох үед амьдралын бидэн рүү бас хүүхдүүд рүү маань илгээх хамгийн хүнд зүйлсийг ч бид ялах боломжтой болдог. Энэ амар тайвныг хүлээн авах нь энгийн мөртлөө бас хэцүү зүйл, учир нь энэ нь биднээс өөрсдийнхөө итгэлийг Түүнд тавих эрсдлийг шаарддаг.

Айдас болон тодорхойгүй байдалтай нүүр тулах үедээ Бурханы амлалтад итгэж найдахыг ухамсарласан байдалтайгаар сонголтоо хий.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com