Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ҮҮР
Хүүхэд байхдаа нуугдаж тоглох үедээ "үүр"-эндээ аюулгүйгээр хүрэхийн тулд хэрхэн хурдан ухасхийн гүйдэг байсныг санаж байна уу? Адреналин таны судсаар урсах үед өмнөө байгаа аюулгүй хоргодох байр дээр л таны анхаарал төвлөрсөн байдаг. Үүрэндээ хүрээд л та санаа амарсандаа амьсгаа авах боломжтой болдог. Эзэнийг бидний мөнхийн улсын "үүр" аюулгүй байдал болон хамгаалалтын хүчит цамхаг гэж энэ эшлэлд дүрсэлсэн байдаг.
Хүүхдээ хүмүүжүүлэх явц дахь хүнд хэцүү асуудлуудад та дийлдэж байгаа мэт мэдрэмж төрөх үед Бурхан руу гүйдэг үү? Асуудлуудыг өөрсдөө шийдвэрлэхийг хичээх үедээ бид билэгдлийн чанартай залбирлыг залбирах нь олонтаа байдаг. Үнэн хэрэгтээ, Бурханд итгэдгээсээ хамаагүй илүүтэйгээр бид өөрсөддөө итгэдэг. Бурхан бидэнд мэдлэг болон чадварыг өгдөг боловч энэ нь өөрсдийнхөө мэргэн оюун ухааныг Түүний мэргэн оюун ухаанд бууж өгөх үйлдлийг хэзээ ч орлож чаддаггүй.
Өөрийнхөө чадалд итгэсэн гадаад байдлын ард нуугдахын оронд өөрийнхөө эргэлзэж буй зүйлс болон айдсынхаа талаар Бурхантай нээлттэй бай. Тэр энэ бүхнийг чинь аль хэдийнээ мэдэж байгаа! Бид өөрсдийнхөө хүчээр хэзээ ч жинхэнэ амар тайвныг олж авч чадахгүй, харин үнэхээр биднийг хамгаалж чадах цорын ганц Түүнд итгэх байдлаар л бид жинхэнэ амар тайвныг олж авч чадна.
Зовлонтой үедээ мөнхийн улсын үүр рүүгээ гүй тэгээд амьсгаа авч амар.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com