Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 233 дахь өдөр

ГЭМ БОЛ БАЙ МӨН

Харамсаж байгаагаа харуулах нь шийтгэл хүлээлгэхгүй тэвчин өнгөрүүлэхэд бидэнд нөлөөлөх болно гэж бодох үедээ хүүхдүүд маань оны шилдэг жүжигчид шиг аашилдаг. Тэд бидний сэтгэлийн утсаас татах үед энэ нь биднийг сорьсон санал мэт санагддаг, учир нь ихэнх тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэх нь хүндрэлтэй бас хүч шаардсан ажил байдаг!

Бидний тааруухан шийдвэрүүдээс үүдэн гарах үр дүнгээс биднийг аварч өгөөч хэмээн Бурханаас бид гуйх үедээ мэдээж үүнтэй яг адил зүйлийг хийхийг бид хичээж байдаг. Гэвч Бурхан ихэнхдээ Христийн дүр төрхийн дагуу биднийг өөрчлөх Түүний хайрын дагуух төлөвлөгөөний нэг хэсэг болох үүднээс өөрсдийнхөө гэм нүглийн шийтгэлийг эдлэхийг бидэнд зөвшөөрдөг. Бидний хүссэнээс илүүтэйгээр бидэнд хэрэгтэй зүйлсийг өгөх нь гүн гүнзгий хайрыг шаардсан зүйл байдаг.

Төгс Эцэгийг бид даган дуурайх үед хүүхдүүд маань олж харж чадахгүй байх үед ч хүртэл хүмүүжлийн алсын үр ашгийг олж харахуйц хүчтэй байж чаддаг. Энэ мэдээж үргэлж амархан байдаг зүйл биш боловч бид тайвнаар бас хайрын дагуу хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ тууштай байх үед бид хүмүүжлийн ард байдаг Тэнгэрлэг Эцгийн хайрыг олж харахад нь хүүхдүүдээ бэлтгэж байдаг.

Ухаалаг хүмүүжил бол жинхэнэ хайрлагч эцэг эхийн тусгал байдаг.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com