Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 238 дахь өдөр

ШИЙТГЭЛИЙГ ХҮЛЭЭЛГЭДЭГ БАЙХ

Хүүхдүүдээ хүмүүжүүлж буй эцэг эхчүүдэд энэ эшлэл тохирсон зөвлөмж болдог. Хүүхдүүдээ шийтгэнэ гэдэг бол тийм ч таатай зүйл биш! Учир нь хүүхэд хүмүүжүүлэх нь цаг хугацаа болон хүч чармайлт шаардсан зүйл бөгөөд энэ таагүй ажлыг бид хойшлуулахад хүрч болзошгүй юм. Гэвч хэрэв бид удаан хүлээх юм бол, бид заримдаа шийтгэлдээ тууштай байхаа мартахад хүрдэг.

Хүний төрөлх чанарыг Библи сайн ойлгодог. Шийтгэлийг нь тэр даруй хүртэхгүй үед бид гэмээ үргэлжлүүлэн үйлдсээр байх амархан байдаг нь үнэн. Энэ бол хүүхдүүдийн маань хувьд ч мөн үнэн зүйл. Хүүхдэд тохирсон зөв шийтгэлийг олохын тулд шийтгэхээ хойшлуулах нь ихэнх тохиолдолд үнэхээр шаардлагатай хэдий ч, үл хүндлэл эсвэл тэрслэлийг хэзээ ч бүү тоохгүйгээр өнгөрүүл.

Үл хүндэлсэн зан чанарыг тэр дор нь олж хардаг бай бас үүнийгээ мөрдөхөд тууштай байхаар өөртөө амла.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com