Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 232 дахь өдөр

ЭЗЭНИЙ ЦЭРГҮҮД

Сүнсний ертөнцөд сүнсний агуу тулаан өрнөн байгаа. Сатан болон түүний армитай Бурхан дайн зарласан бөгөөд Тэрээр та бидэн шиг хүмүүсийг Өөрийнхөө цэргүүд болгон сонгон авсан. Энэ нь хачирхалтай санагдаж болох боловч, энэ нь Бурханы төлөвлөгөөнд яг таг тохирдог учир нь хүч чадалтай нэгнийг ичээхийн тулд мөн Өөрийнхөө гайхамшигт хүч чадлыг үзүүлэхийн тулд Бурхан ихэнхдээ сул дорой хүмүүсийг ашигладаг.

Тэрээр Өөрийнхөө алдарыг илчилэн харуулахын тулд Иошуагийн хашхирах болон бүрээгээр үлээхийг, Гидеоны дэнлүүнүүд болон ваарнууд мөн Давидын дүүгүүрийг ашигласан. Үнэн хэрэгтээ, Ромын загалмай дээрх Христийн үхлээр дамжуулан Сатаны эсрэг дайнд Тэрээр аль хэдийн ялсан. Энэ дайн аль хэдийн дууссан бөгөөд Бурхан энэ дайнд ялсан!

Амьдралдаа сүнсний тулааныг та мэдрэх үедээ, түүхэнд жагссан хамгийн агуу армийн цэрэг нь та мөн гэдгийг санаарай. Армийнхаа Командлагчийн хүчинд тулгуурлах үедээ та хэзээ ч төсөөлөөгүй тийм хүчтэй нэгэн байж чаддаг. Тэрээр Өөрийнхөө болон таны дайснуудыг хамгийн энгийн бас сул дорой биднийг ашиглах замаар ялахдаа үнэхээр баярлан бахддаг.

Түүний хүчинд тулгуурласан Бурханы ганц цэргийг ялах дайсан, сүр жавхлант үйл хэрэг гэж үгүй!

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com