Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 235 дахь өдөр

ДАРУУ ЗАНГИЙН ХҮЧ (2-Р ХЭСЭГ)

Даруу үйлдлүүдийн улмаас бие биетэйгээ холбоотой үйл явдлуудаар дамжуулан Бурхан хэрхэн Өөрийн хүслийг биелүүлсэн болохыг бид эндээс олж харна. Хамгийн түрүүнд, газар хөдлөлтийн улмаас шоронгийн хаалга нээгдэх үед зугтахаас татгалзах замаар Паул болон Силас өөрсдийгөө даруу болгосон. Улмаар өөрийнхөө хамгаалах ёстой байсан тэдгээр хоригдлуудыг гэртээ авч ирж мөн тэдний шархыг угааж бас хооллох замаар хуяг өөрийгөө даруу болгосон! Энэ бол үнэхээр хүчирхэг гэрчлэл байсан нь эргэлзээгүй, учир нь хуягын гэр бүлийнхэн тэр чигээрээ Бурханд итгэн улмаар усан баталгаа хийлгэсэн.

Өнөөдөр яг ямар байдлаар та өөрийгөө даруу болгох хэрэгтэй байна вэ? Ёжилсон эсвэл хатуу ширүүн байсныхаа төлөө та хүүхдүүдээсээ уучлалт гуйх хэрэгтэй юү? Өөрийгөө зөв болохыг нотлох гэсэндээ та тэдний мэдрэмжүүдийг няцаасан уу?

Өөрийнхөө гэр бүлд дотор үлгэр жишээгээрээ дамжуулан даруу үйлдлүүдийн улмаас бие биетэйгээ холбоотой үйл явдлуудыг эхлүүл.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com