Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ХООЛ ИДСЭНИЙХЭЭ ДАРАА ЗАЛБИРЧ БАЙНА УУ?
Хэрэв та энэ талаар сайтар бодож үзэх юм бол, магадгүй бид хоол идэхээсээ өмнө биш харин хоолоо идсэнийхээ дараа хоолныхоо төлөө бид Бурханд талархах хэрэгтэй байх. Ихэнхдээ бид хоолныхоо өмнө робот шиг амандаа бувтнах замаар залбирдаг бөгөөд тэгснээрээ бид бушуухан өмнөө байгаа хоолоо идэх боломжтой болдог. Хоолоо хурдхан идэх л бидэнд бодогддог!
Гэвч дэлхий даяар өдөрт нэг удаа хоол идэж чаддаггүй олон хүмүүс байдаг. Бид өдөрт хоол идэх үедээ үнэхээр ивээгдсэн хүмүүс болох нь тодорхой. Магадгүй Мосе Израилчуудад хандан гэдэс нь цадсан, тайван бас талархалтай байх үедээ залбирахыг, хоолоо идэж дууссаныхаа дараа залбир гэж хэлсэн нь зөв байсан байх. Түүний үлгэрлэсний дагуу үйлдэх нь Бурханы таны гэр бүлд хангасан хангамжийн талаар хүүхдүүдтэйгээ ярилцах боломжийг нээж өгөх нь гарцаагүй.
Хэвшилийг өөрчилөх үүднээс, хоол идэхээсээ өмнө биш харин хоолоо идсэнийхээ дараа залбирч бас Бурханд талархах талаар бодож үзээрэй.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com