Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 234 дахь өдөр

ДАРУУ ЗАНГИЙН ХҮЧ (1-Р ХЭСЭГ)

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас шоронгийн хаалгууд нээгдэх үед Паул болон Силас эрх чөлөөгөө эдлэн зугтахаас татгалзах замаар өөрсдийгөө даруу болгосон. Үүний хариу үйлдэл болгон, шоронгийн хуяг айснаасаа болж чичрэн тэдний өмнө газар сөхрөн ийнхүү асуусан, "Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ?"

Даруу зүрх сэтгэлийн бусдад ялангуяа хүүхдүүдэд тань нөлөөлөх Эзэний нөлөөллийн хүчийг хэзээ ч дутуугаар бүү үнэл! Ихэнх тохиолдолд бид өөрсдийнхөө зөв болохыг нотлох хэрэгтэй эсвэл тэдний хүндлэлийг олж авахын тулд бүхнийг таньж мэдсэн байх ёстой мэт бид санадаг. Эмзэг байдлыг сул дорой байдал мэт бид харах гээд байдаг. Гэсэн хэдий ч Христ дотор хэн болохдоо бид итгэлтэй байх үед даруу байдлыг үзүүлэх нь амархан байдаг.

Даруу байдлыг үлгэрлэн харуулах нь бие даасан байдал болон өө сэвгүй байдлын худал мэдрэмжийн ард нуугдахаас хамаагүй илүүтэйгээр хүүхдүүдэд тань нөлөө үзүүлдэг.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com