Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 205 дахь өдөр

БИДНИЙ НАЙДВАРЫН ЭХ СУРВАЛЖ

Өдөр тутмын амьдралын асуудлуудтай тулгарах үедээ тухайн нөхцөл байдал дээрдэх боломжид эсвэл хүмүүс өөрчлөгдөхөд бид ихэнхдээ найдвараа тавьдаг. Хүнд хэцүү асуудал дунд байхдаа бид ийнхүү бодож болох юм, "Эхнэр эсвэл нөхөр маань өөрчлөгдчих л юм бол би аз жаргалтай болчихно", "Хэрэв би илүү мөнгөтэй болчих л юм бол", эсвэл "Хүүхдүүд маань өсч торнин улмаар тэрслэхээ больчих л юм бол би амар тайван байх болно." Ийм байдлаар бодохын хор уршиг бол бидний сэтгэл хангалуун байдал маань нөхцөл шаардсан болж хувирах бас бидний хяналтаас гадуурх зүйлээс бид хамааралтай болж хувирах байдаг. Бид энэ дэлхий дээр байхдаа тохь тухыг олж авахад хэт анхаарлаа төвлөрүүлэн улмаар бидний амьдрал дахь Бурханы хамаагүй агуу зорилгуудыг анзааралгүй өнгөрүүлэхэд хүрдэг!

Ивээл эсвэл хүнд хэцүү асуудлууд, элбэг хангалуун байдал эсвэл ядуу тарчиг байдалтай байхаас үл хамааран диваажинд илчлэгдэх Бурханы алдрын найдвар болох бидний найдварын эх сурвалж хэзээ ч өөрчлөгддөггүй. Энэ л үедээ, энэ дэлхий дээрх бэрхшээлүүд маань биднийг улам илүүгээр Христтэй адил болгоход болон биднийг Тэнгэрлэг Эцэгээсээ улам илүү хамааралтай байхад хүргэхийн тулд ашиглагдах багаж хэрэгслүүд хэмээн үзэхээр сонгох боломжтой.

Бурханыг үнэхээр олох тэр цор ганц газарт л итгэл найдвараа тавь.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com