Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 209 дахь өдөр

УУР УЦААРГҮЙ БАЙХ

Тэр бүхнийг хяналтандаа байлгаж байгаа гэсэн итгэлтэйгээр Түүний амар тайван дотор биднийг алхаасай гэж Бурхан хүсч байдаг. Бид хүсэл эрмэлзлэлүүдээ Эзэнд бууж өгөхгүй байх үед санаа зовнил болон атаархал гэтэн орж ирдэг бөгөөд тэдгээр нь улмаар согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, сексийн хувьд ёс суртахуунгүй байдал гэх мэт бидэнд зайлсхийх ёстой хэмээн тушаал болгосон гэм нүглүүдийн нэгэн адилаар бидний Бурхантай харилцах харилцаанд хохирол учруулах боломжтой.

Хүүхдүүдээ өсгөх явцад Бурхан бидэнд уурлах (тэдний ирээдүйн төлөө санаа зовох гэх мэт) болон атаархахын (бусад хүүхдүүдийн хүрсэн амжилтанд бид атаархах үед) аль алиныг өдөөх тийм нөхцөл байдлуудыг амсах боломжийг олгодог. Гэвч эцэг эх байх нь Бурханд өөрсдийгөө болон хүүхдүүдээ даатгах бас Христтэй харилцах харилцаандаа өсөх олон сэтгэл хөдлөм боломжуудыг бидэнд олгож байдаг. Бид үүнийг хийх үед, бид санаа зовнил болон атаархалын хүнд ачаанаас чөлөөлөгддөг!

Бурханд бүхнээ даатган улмаар Түүний амар тайван дотор алх.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com