Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

УНАСАН ЕРТӨНЦ ДЭХЬ НАЙДВАР
Ноагийн түүх бол Бурхан Өөрийнхөө үнэн болон хайрыг харуулсан гайхалтай жишээ мөн. Бурхан гэм нүглийг үзэн яддаг бөгөөд үерийн өмнөх дэлхийн гэм нүгэлт байдалд Түүний шүүлт (үнэн) шаардлагатай байсан. Гэвч Ноа итгэмжтэй бас дуулгавартай нэгэн байсан учраас Бурхан Өөрийнхөө хайрыг түүний гэр бүлийг үерээс (хайр) аврах замаар харуулсан. Бүхээгнээс гарч ирээд Ноагийн хамгийн түрүүнд хийсэн үйлдэл нь тахил өргөх замаар Бурханыг магтан хүндэтгэх байсан. Тэрээр Бурханы хүч болон зөвт байдлыг харсан хэдий ч мөн тэрээр Тэр бол хайрын Бурхан бас хүндлэлийг хүлээн авах зохистой Нэгэн болохыг мэдсэн байсан.
Хүмүүс муу ёрын зүйлсийг хийхийг хүсдэг хэвээрээ л байгаа бөгөөд Бурхан зөвт бас хайрлагч Нэгэн байхаа хэзээ ч больчихоогүй. Тэрээр бидэнд дуулгаваргүй байдлын маань төлөөх шийтгэлийг хүлээхийг зөвшөөрдөг хэдий ч Есүс Христээр дамжуулан уучлал болон эвлэрэлийг боломжтой болгодог.
Бидний хийвэл зохих зүйл бол Бурханы үлгэр жишээг даган улмаар хүүхдээ хүмүүжүүлэхдээ үнэн болон хайрын хоорондох тэнцвэрт байдлыг бүрдүүлэх мөн. Бид аль нэгэнд нь илүүтэйгээр онцгой анхаарал хандуулах гээд байдаг боловч энэ хоёр хоёулаа зайлшгүй шаардлагатай зүйлс мөн. Дуулгаваргүй байдлынх нь төлөө хүүхдүүддээ хариуцлага тооцохын хажуугаар хүмүүжүүлэх явцдаа тайван бас тууштай байх замаар бид үүнийг хийх хэрэгтэй.
Бидний хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байгаа маань Бурханы үнэн болон хайрыг тусган харуулдаг байх ёстой.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com